Ногоон барилга барина гэдэг эрчим хүчний хэмнэлттэй гэдгээс эхлэнэ

  • 2022-09-20 14:40:05

        Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв нь “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улсын оруулах хувь нэмэр” зэрэг үндэсний хөгжлийн тулгуур баримт бичгүүдтэй уялдуулж, “Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгагдсан хот, суурин газрын төвлөрлийг сааруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах зорилтын хүрээнд “Ногоон хот” хөтөлбөрийг эхлүүлэхээр зорин ажиллаж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд салбарын мэргэжлийн экспертүүдтэй хамтран ажиллах, ногоон барилгын талаар иргэд төсөл хэрэгжүүлэгч нарт нэгдсэн ойлголт өгөх зэрэг олон талт ажлыг эхлүүлээд байна. 

С. Түвшинхүү GIZ-ийн Эрчим хүчний үр ашиг төслийн ахлах мэргэжилтэн: Ногоон барилга барих, ногоон барилга төлөвлөнө гэдэг эрчим хүчний хэмнэлттэй гэдгээс эхлэнэ. Эрчим хүчний хэмнэлттэй барилга барьж чадвал барилгын материал нь байгаль экологид халгүй ногоон байх шаардлагуудыг хангах, усны хэрэглээний шаардлагуудыг хангах ёстой.

Ингээд цогцоор нь ногоон гэдэг үнэлгээний арга аргачлалын систем байдаг. Олон улсад зөвхөн эрчим хүчний хэмнэлттэй гэхээсээ илүүтэйгээр тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд хэрхэн нийцэж байна вэ гэдэг үнэлгээрүү шилжиж байна. Энэхүү шалгуураар хүлэмжийн хийн ялгарал багатай, цэвэр эрчим хүчээр хангадаг төслүүдийг дэмжих ийм зарчмууд хэрэгждэг. Ерөнхийдөө эрчим хүчний хэрэгцээг бууруулаад ирвэл том хэмжээний нүүрсэнд суурилсан нүсэр дэд бүтэц гэдэг ойлголт байхгүй болох, маш багасах томоор нь цогцоор нь  харж чадвал Ногоон хот болох тэнгэрийн ч юмуу мөрөөдлийн биш хэрэгжих  бүрэн боломжтой. Банкууд ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй гэдэг гэрчилгээг шаарддаг болсноор хувийн хэвшил барилгын компаниуд стандартын дагуу үнэлүүлэх, үнэлэгдсэн гэрчилгээ нь банкуудын ногоон зээлийн шалгуур үзүүлэлт болж байна.  

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: