Амины орон сууцыг хөгжүүлснээр Монголын иргэн бүр үнэ цэнэтэй өмчийн эзэн болно
- 2022-06-20 17:35:48
Монголын Амины орон сууцны инновац хөгжлийн төв нь амины орон сууцны бүтээн байгуулалтанд Монгол улсдаа тэргүүлэх зөвлөх инженерүүд, мэргэжлийн экспертүүдийн туршлага ур чадварыг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа билээ.
Амины орон сууцны инновац хөгжлийн төвийн зөвлөхөөр, Монгол Улсын Зөвлөх Инженер, Гавъяат барилгачин Ц.Эрдэнэбат хамтран ажиллахаар боллоо.
Барилгын салбарт 30 гаран жил тасралтгүй ажиллах хугацаандаа:
Дельта констракшн ХХК, Үндэсний бүтээн байгуулалтын корпораци, Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо , Си Си Эс Лимитед ХХК зэргийг үүсгэн байгуулж барилга бүтээн байгуулалтын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан.
Мөн салбартаа өөрийн туршлага ур чадвар дээрээ үндэслэж / Барилгын салбарын технологийн зааварчилгааны гарын авлагууд, Барилгын үйлдвэрлэлийн талбайн ажлын удирдагчдад зориулсан ном товхимолууд гэх мэтчилэн 10 гаруй мэргэжлийн номыг эмхтгэн гаргасан.
Онцлох бүтээн байгуулалтуудаас: Нийслэл хотын орчин цагийн бүтээн байгуулалтанд өнгө нэмэх олон өндөр барилгуудыг сүндэрлүүлсэн. Жишээлбэл: Crystal Town, Emerald Residence, Шинэ Яармаг Цогцолбор Хороолол, Токио Таун, Жаргалант хаус хороолол гэх мэтчилэн олон бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн Монгол улсын мега төслүүд болох шинэ нисэх онгоцны буудал, Буянт Ухаа 1, 2 төсөл, Гэр хорооллыг утаагүй болгох зорилготой сервис центр төслийн санаачлагч гэх мэтчилэн улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалтуудад ажилласаар байна.
Гавьяа шагнал: Монгол улсын Тэргүүний барилгачин , Монгол улсын Зөвлөх инженер, Монгол улсын Аварга барилгачин, Алтан гадас одон, Нийслэлийн дээд шагнал Хангарьд одон, Монгол улсын гавъяат барилгачин
Ц.Эрдэнэбат: Хүн амыг орон сууцжуулах төрийн бодлого нь 2050 оныг хүртэл тодорхойлсон. “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт хүн амыг орон сууцжуулах бодлогын тухайд гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцны хороолол, тохилог амины орон сууцны хороолол болгон хөгжүүлж, төвлөрсөн шугам сүлжээнд 70 хувь, инженерийн бие даасан эх үүсвэрт 30 хувийг холбон хөгжүүлэхээр тусгасан байгаа.
Улс үндэстний үндэсний аюулгүй байдлын тулгуур бодлогын нэг нь хүн амыг орон сууцжуулах юм. Төрийн бодлого нь тулгуур хоёр баганатай. Нэг багана нь олон давхар нийтийн орон сууцны өндөр барилгууд, хувийн хэвшлийхэн төрөөс явуулж буй бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтууд, хоёр дахь тулгуур том багана нь амины орон сууцны бодлого юм. Энэ хоёрын харьцааг авч үзвэл нийтийн орон сууцны бодлого нь 20% амины орон сууцны бодлого нь 80% олон улсын жишгээр авч үзвэл Солонгос, Япон, АНУ-д энэ жишгээр хөгжиж байна. Тэгхээр төрийн бодлогын 80 хувь нь иргэдийг хэрхэн амины орон сууцтай болгох вэ? гэдэг бодлого баримтална.
Яагаад амины орон сууцанд ач холбогдол өгч байна вэ гэхээр амины орон сууц нь өөрийн эзэмшил газартай, эзэмшил газартаа орон сууцтай, бие даасан амьдралтай, цэцэрлэгжүүлэлт гардентай, хотын стресс шуугианаас хол гэх мэтчилэн олон давуу талыг бий болгодог.
Амины орон сууц нь иргэдэд үнэ цэнэтэй үл хөдлөх бий болгох, баялаг бүтээхэд нь зориулагдах чухал алхамыг бий болгох нөхцөлийг үүсгэдэг. Жишээлбэл өөрийн эдлэн газартаа 100-150 мкв тав тухтай орон сууцны стандартыг хангасан тохилог амины сууцтай, гадна тохижилт явган замтай, өмчлөлийн газартай байвал хамгийн багадаа 250,000,000 саяас- 700,000,000 саяын үнэ цэнэтэй өмчтэй болж байна гэсэн үг. Амины орон сууцны үнэ цэнийг иргэн яаж л бол яаж тордож сайжруулж өсгөж байх боломжтой гэсэн үг. Хэнээс ч хамааралгүй өөрийн өмчтэй иргэнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх зээлийн барьцаа хөрөнгийн чадамж, бүрэн эрх нээгдээд ирнэ. Тэгхээр ойрын 10-н жилд амины орон сууцжуулах бодлогыг олон улсын жишгээр хөгжүүлвэл Монголын иргэн бүр өмчийн эзэн болж эдийн засгийн эргэлт хэд дахин нэмэгдэх боломж бүрдэнэ.
Орон сууцаар энгийн жишээ авахад нэг өрөө байртай байвал 80,000,000 сая төгрөг, үнэ цэнэ нэмэгдэхгүй , өөрийн эзэмшил байхгүй, лифтнээс лифтний хооронд бүх юм нь дундын өмчлөлтэй, сэтгэл зүйн хувьд хүний харъяат, сөхийн харъяат, захиргаа дэг журам сэтгэлгээ нь боолийн системээс гарку. Жишээ нь: Токиогийн нутаг дэвсгэрийг харвал жоохон хэсэг нь л нийтийн орон сууцнууд баригдсан байдаг. Гүүглийн газрын зургаас харвал Токио тэр чигтээ нэг давхар амины орон сууц, хоёр давхар орон сууц, хаус хорооллууд байгаа.
БНСУ-ын Сөүл, АНУ-ын Нью-Йорк, Манхэттэнд барилга бүтээн байгуулалтын 90 хувь нь тэр чигтээ хаус хороолол болон хөгжсөн. Өөрөөр хэлбэл өндөр хөгжилтэй улс орнууд хүн амынхаа 80 хувийг өмчтөн, газрын эзэн баялаг бүтээгч болгох бодлого баримталж иргэдийхээ амьдрал ахуй, тав тухтай амьдрах орчин нөхцөлийг дээшлүүлсээр ирсэн.
Манайд бол одоогийн иргэдийн хандлага баян хүн нийтийн орон сууцанд амьдардаг гэсэн үзэл давамгайлж байгаа бол энэ хандлага 10 жилийн дараа өөрчлөгдөж, гадны өндөр хөгжилтэй улс орнууд шиг хөрөнгөтэй өмчтэй иргэд нь хаус, амины орон сууцны хотхон хорооллын зарчмаар хөгжиж хүн амын дийлэнхи нь эдлэн газартаа эзэн шиг амьдарна. Монгол улсын хөгжил олон улсын жишгээр л хөгжлийнхөө замыг туулна.
Нэн ялангуяа манайх шиг зах зээлийн эдийн засагтай орнууд, хөгжиж буй орнуудын стратегиас гажихгүй. Тэгхээр манай орны хөгжлийн чиг хандлага нь Токио, Сөүл шиг хөгжлийн замаар урагшилна. Амины орон сууцны бүтээн байгуулалт ойрын жилүүдэд хурдацтай хөгжинө.
Амины орон сууцыг хөгжүүлэхэд иргэдийн оролцоо хандлага маш чухал. Иргэд байгаа орчноо сайжруулахын тулд төр засгийг өөрчилнө гэж хүлээхээсээ илтүүтэйгээр нэгдэн нийлж, 50-иараа , 30-иараа нийлээд төлөвлөлт хийж дундаа хүүхдийн тоглоомын талбай цэцэрлэгжүүлэлт гарден, дундаа цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ гэх мэт ажлын байрыг бий болгох, амьдрах орчноо хамтаараа сайжруулвал эргээд төр нь дэмждэг тогтолцоо байвал бид хурдан урагшилна.