Л. Оюун-Эрдэнэ: Гэр хорооллыг хаус хороолол болгож хөгжүүлэх боломжтой

  • 2022-08-15 16:04:53

             2022 оны эхний хагас жилийн байдлаар 19 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 20 мянга 536 өрх орон сууцжуулах төсөлд хамрагдсаныг Засгийн газар мэдээллээ.

УИХ-аас нийслэлд 420 тэрбум төгрөг төсөв батлаад байгаа юм. Энэ хүрээнд гэр хорооллыг хөгжүүлэх, дахин төлөвлөх ажил багтаж байна.

Түүнчлэн гэр хорооллыг хаус хороолол болгож хөгжүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд онцлов. Энэ хүрээнд дэд бүтэц, гэр хорооллын стандартыг сайжруулах дэд хөтөлбөрийг Сингапур улстай хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: