Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны нэгдсэн өдөрлөг болно

  • 2024-04-20 19:55:17
Бүтээн байгуулалтын улирлыг угтаж " Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг нь байгальд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд таниулах нөгөө талаас иргэдийн  байгаль орчинд ээлтэй худалдан авалтыг дэмжих зорилго бүхий “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” сэдвийн хүрээнд үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд барилгын салбарт ногоон технологийг нутагшуулж буй 50 гаруй байгууллага оролцож байгаа бөгөөд Хаврын урамшуулал дүүрэн байх болно.
Тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр
-Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төслүүд
-Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны гүйцэтгэгчид, Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны бэлэн зураг төслүүдийн үзэсгэлэн худалдаа, барилгын эрчим хүчний гэрчилгээжүүлэлт-
-Сэргээгдэх эрчим хүчний технологиуд
-Эрчим хүчний хэмнэлттэй цонх
-Эко бохирын систем, дулаалгын матeриалууд
-Эко тээврийн хэрэгсэл
-Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан бараа
Амины орон сууцтай холбоотой бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос авахын зэрэгцээ Төрийн банкны бүх төрлийн НОГООН зээлийг өдөрлөгийн үеэр шуурхай шийдвэрлүүлэх боломжтой.
Ерөнхий зохион байгуулагч: Төрийн банк
Хамтран зохион байгуулагч: Амины орон сууцны инновац хөгжлийн төв
Хэзээ: 2024 оны 04-р сарын 22-28-ныг дуустал долоо хоногийн турш өдөр бүр 11:00-19:00 цагт 
Хаана: Баруун 4-н зам МҮЭСТО 

Эрхэм таныг  “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаагаар зочлон байгаль орчинд ээлтэй сонголт хийхийг уриалж байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: