Эрчим хүч хэмнэлтийн менежерүүдийн холбоотой хамтран ажиллахаар боллоо

  • 2024-03-05 16:39:53

"Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв" НҮТББ болон "Эрчим хүч хэмнэлтийн менежерүүдийн холбоо" НҮТББ нь харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. 

Талууд Монгол улсын барилгын салбар тэр дундаа эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг хөгжүүлэх чиглэлээр хүлэмжийн хийн ялгаралыг бууруулсан эдийн засгийн үр ашигтай эрүүл мэнд , байгаль экологид ээлтэй төслүүдийг хөгжүүлэх үйлст  хамтран ажиллах зорилгоор мэргэжлийн сургалт зөвлөх үйлчилгээ, ур чадвартай хүчний нөөц бэлтгэх, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улсын оруулах хувь нэмэр” зэрэг үндэсний хөгжлийн тулгуур баримт бичгүүдтэй уялдуулж,  барилгын салбарт ногоон эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд хамтарсан төслийн удирдлагын баг ажиллуулахад  хамтран ажиллахаар боллоо. 

"Эрчим хүч хэмнэлтийн менежерүүдийн холбоо" НҮТББ нь Эрчим хүчний зохицуулах хороо, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай хамтран Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах ажлын хүрээнд  “Эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулдаг. 

 

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: