Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны гүйцэтгэгчдийн мэдээллийн сан

  • 2024-02-28 12:37:45

           Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв нь тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд Монгол улсад хүлэмжийн хийг бууруулсан эрчим хүчний хэмнэлттэй ногоон амины орон сууцыг хөгжүүлэх чиглэлээр барилгын салбарт ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх, бүртгэлжүүлэх, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэн, эдийн засгийн эргэлтэнд оруулж, иргэдэд эрчим хүчний хэмнэлтэд, амины орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхээр шат дараатай ажлуудыг хэрэгжүүлсээр ирсэн.

Барилга бүтээн байгуулалтын улирал ойртож байгаа энэ цаг үед иргэдийн зүгээс банкуудын ногоон зээлээр эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. Банкуудын зүгээс эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны шаардлагад зураг төслийн шатнаас нь төлөвлөхдөө дулаан алдагдал багатай, ашиглалтын зардлыг бууруулсан шийдэлтэй, байгаль экологи, хүний эрүүл мэндэд ээлтэй материал ашигласан байх , мөн тухайн зураг төсөл дээрээ барилгын эрчим хүчний гэрчилгээжүүлэлт буюу тухайн баригдах гэж байгаа байшингийн хэмнэлтийг тооцсон гэрчилгээтэй байх шаардлага тавьж байна. Түүнчлэн эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьдаг гүйцэтгэгч компаниудаар байшингаа бариулах шаардлагатай. 

Амины орон сууцны инновац хөгжлийн төв , ШУТИС Барилга, Архитектурын Сургуульсалбарын мэргэжлийн холбоодууд хамтран нийт 5 удаагийн сургалтаар 100 гаруй бригадууд, төсөл хэрэгжүүлэгчид, гүйцэтгэгч байгууллагуудыг эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих чадвахжуулах цогц хөтөлбөртөө хамруулж гэрчилгээ батламж олгож бүртгэлжүүлсэн. 

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бариулахаар төлөвлөж байгаа бол туршлага ур чадвартай гүйцэтгэгч компаниудын мэдээллийг авах боломжтой. Мөн бидний зүгээс эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зураг төсөл, гэрчилгээжүүлэлт, зөвлөх үйлчилгээ зэрэг ногоон амины орон сууц төлөвлөхөд бүхий л талаар дэмжин ажиллах болно. 

Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: