Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны ээлжит сургалт амжилттай боллоо

  • 2024-03-23 20:25:44

      Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төвийн жилдээ 2-3 удаа зохион байгуулдаг " Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны чадавхжуулах цогц сургалтын" энэ оны хаврын сүүлийн ээлжит сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сургалтанд томоохон төсөл хэрэгжүүлэгч компаниуд, амины орон сууцны гүйцэтгэгчид, Завхан, Өмнөговь, Хөвсгөл, Өвөрхангай зэрэг орон нутгийн барилгын компаниуд хамрагдаж эрчим хүчний хэмнэлттэй ногоон амины орон сууцыг хөгжүүлэх үйлсэд нэгдлээ.

Тус сургалтыг ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуульМонголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо, Эрчим хүчний хэмнэлттэй цонх, шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо - MRIA, Giz- Германы хамтын ажиллагааны нийгэмлэг олон улсын эрчим хүчний аудитор С.Түвшинхүү салбарын мэргэжлийн хамт олон нэгдэж хоёр дахь жилдээ нийт 5 удаагийн төгсөлтөөр 150 гаруй төгсөгчдийг бэлтгээд байна. Сургалтанд амины орон сууцны дагнасан гүйцэтгэгчид, төсөл хэрэгжүүлэгчид, бригадууд, барилгын компаниуд хамрагдаж, мэргэжлийн холбоодын нэгдсэн батламж, гэрчилгээг гардуулж эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууцны гүйцэтгэгч байгууллагуудыг бүртгэлжүүлж байна. 

Энэхүү сургалт нь Монгол улсад хүлэмжийн хийн ялгарал, агаар хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр бодитой хувь нэмэр, оруулж байгаагийн дээр салбарын мэргэжлийн холбоодын хамтрал, уялдаа холбоо, нэгдсэн бодлого , цогц сургалтын хөтөлбөр гээд маш олон давуу талыг бий болгож байгаа юм.

Бид Монгол улсад эрчим хүчний хэмнэлттэй, хүлэмжийн хийг бууруулсан ногоон амины орон сууцыг хөгжүүлэх чиглэлээр барилгын салбарт ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх, бүртгэлжүүлэх, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэн, эдийн засгийн эргэлтэнд оруулж, иргэдэд эрчим хүчний хэмнэлтэд, амины орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж, эрчим хүчний хэмнэлтэд амины орон сууцыг олон улсын түвшинд хүргэх зорилготой.

Ногоон Ирээдүйг Өвлүүлье.

 

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: