Амины орон сууцны эдэлбэр газрын стандарт төлөвлөлт

  • 2023-09-11 14:13:09

      Хэрэв хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодорхой тусгаагүй тохиолдолд барилгажилтын талбайн хэмжээг эдэлбэр газрын хэмжээнээс нь хамааруулан нийт талбайн (30-40) хувь байхаар тогтооно.

 Амины болон хэд хэдэн айлын сууцны барилгыг гудамжны улаан шугамаас 5 м–ээс багагүй, нэвтрэх замын улаан шугамаас 3 м-ээс багагүй зайд төлөвлөвөл зохино.  

Амины сууцны барилгын өнгө үзэмж, тохижилтын архитектур шийдэл нь орчны барилгажилт, хотхоны шийдэлтэй уялдсан байвал зохино. 7.4. Амины сууцны барилгыг хүн амд аюулгүй, тохь тухтай амьдрах нөхцөл бүрдсэн, орчных нь эрүүл ахуйн шаардлага хангагдсан, дэд бүтэц, усны эх үүсвэр нь шийдэгдсэн нутаг дэвсгэрт, батлагдсан кадастрын зураг, ерөнхий төлөвлөгөөний дагуу тохирлын гэрчилгээтэй барилгын материал, эдлэхүүнээр барина. 7.5. Амины сууцны барилгын зураг төсөл боловсруулах даалгаварт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлд зориулсан сууц байхаар тусгагдсан бол зураг төсөлд нь тэргэнцэр ашигладаг иргэдэд зориулсан тусгай сууц, эзэмшил газарт нь тэргэнцэрт зохицсон зориулалтын талбай бусад үйл ажиллагааны нөхцөлийг хангасан төлөвлөлт хийнэ. 7.6. Мал аж ахуй эрхлэх зөвшөөрсөн нутаг дэвсгэрт мал, шувууны байр, өвс тэжээлийн саравч, аж ахуйн бусад барилга, төлөвлөхийг зөвшөөрнө. 7.7. Амины орон сууцын өрөө тасалгааны цонхноос зэргэлдээ эдэлбэр газарт байрлах хөрш айлын сууцын барилгын хана ба туслах аж ахуйн барилга (саравч, пин, гараж г.м) хүртэлх зай 6 м-ээс багагүй байх ёстой.

Амины орон сууцны инновац хөгжлийн төв жишиг төлөвлөлт жишээ зураг

Сууцны барилгыг эдэлбэр газар дээр байрлуулан төлөвлөхдөө дараах аргыг баримтална. Үүнд: - Гадна хэлбэрийн хувьд өмнө ба хойд талын хэмжээ өргөн байхаас илүү зүүн ба баруун талынх өргөн байх нь дээр. Энэ нь нарны ээвэрлэлт, гэрэлтүүлгийн ашигтай талуудыг бий болгохоос гадна, салхины нөлөөллийг багасгах давуу тал үүсгэнэ. Мөн газрын хэлбэр (өндөржилт, налуулаг) байдлыг харгалзан байршуулах хэрэгтэй; - Хэтэрхий олон өнгийлт, доголтой, олон өнцөг булантай барилга барихаас зайлсхийх. Учир нь угсарч барихад хүндрэлтэйгээс гадна дулаан алдагдал их болж цантах магадлал өндөр байна. Гол том цонхоо урд талдаа гаргаж, баруун зүүн талдаа цөөвтөр цонхтой, хойд талдаа цонхгүйгээр төлөвлөхийг хичээх хэрэгтэй. Барилгын байршлыг сонгохдоо нөмөртэй, нарны тусгал саадгүй тусдаг газар сонгох хэрэгтэй; - Галын аюулаас урьдчилан сэргийлэх нормыг баримтлан барилгын хоорондох зайг сонгоно. Барилгын галд тэсвэрлэх зэргээс хамааран тэдгээрийн хооронд байх зай хэмжээг дараах хүснэгтээр харуулав (3-р хүснэгт); - Тоосго болон бетон ханатай орон сууцны барилгуудын хоорондох зай 6 м, тоосгон болон модон ханатай барилгуудын хоорондох зай 10 м, модон ханатай барилгуудын хоорондох зай 15 м-ээс багагүй байна.

UCS 1105BАмины сууцны төлөвлөлт ашиглалтад тавигдах шаардлага

Энэхүү стандартыг нийслэлийн нутаг дэвсгэрт амины орон сууцны эдэлбэр газрыг төлөвлөх ашиглахад дагаж мөрдөнө. https://standard.ub.gov.mn/

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: