Амины орон сууцны бүтээн байгуулалтанд сэргээгдэх эрчим хүчийг нутагшуулна

  • 2022-08-16 13:29:36

                Хүн ам хурдацтай өсч, хөдөөгөөс хот руу чиглэх шилжилт хөдөлгөөн өсөн нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын хүн амзүйн бүтцэд өөрчлөлт бий болж байна. Улмаар өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний эрэлт, хэрэгцээг хэрхэн хангах тухай асуудал хурцаар тавигдаж байгаа билээ.

Монгол Улсын эрчим хүчний салбар нь нийт ялгарч буй хүлэмжийн хийн гуравны хоёрыг үүсгэдэг. Дотоодод гүйцэтгэсэн тооцоо судалгаагаар хэрэв одоогийн чиг хандлага цаашид энэ хэвээр үргэлжилбэл хүлэмжийн хийн ялгаралт 2030 он гэхэд 51.5 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэл (НТДИ) болж нэмэгдэх бөгөөд хүлэмжийн хийн нийт ялгаралтад эрчим хүчний салбарын эзлэх хувь хэмжээ 81.5%-д хүрч өсөхөөр байна. Иймд Монгол Улс хүлэмжийн хийн ялгаралтыг 2030 он гэхэд 7.3 сая тонн НТДИ-ээр бууруулах зорилт тавьсан бөгөөд үүний дотор эрчим хүчний салбарт 4.9 сая тонноор, аж үйлдвэрийн салбарт 0.7 сая тонноор, тээврийн салбарт 1.7 сая тонноор тус тус бууруулахаар төлөвлөсөн байна.

  • Амины орон сууцны инновац хөгжлийн төв нь амины орон сууцыг 100 хувь бие даасан байдлаар шийдэх, төвийн эрчим хүчнээс хамааралгүй байх зэрэг дэлхийн жишигт нийцсэн эрүүл аюулгүй, эко “ Ногоон хот” болох зорилт тавин ажиллаж байна. Энэ ч үүднээс  БНХАУ-ын нарны панель үйлдвэрлэгч JA SOLAR INTERNATIONAL LTD-ийн албан ёсны дистрибьютор Сол Инвиктус ХХК-тай хамтын ажиллагааны гарын үсэг үзэглэлээ.

  • БНХАУ-ын сэргээгдэх эрчим хүч-Ja Solar компаны албан ёсны төлөөлөгч, Сол Инвиктус ХХК-ын Гүйцэтгэх Захирал М. Төвшинтөгс, Амины орон сууцны инновац хөгжлийн төвийн гүйцэтгэх Захирал А. Отгончимэг

JA SOLAR INTERNATIONAL LTD нь 2005 онд байгуулагдсан бөгөөд 12 байрлалд үйлдвэр, дэлхийн 20 гаруй оронд салбартай, 135 оронд брэндийн бүтээгдэхүүнээ нийлүүлдэг цахилгаан станц, аж үйлдвэрийн болон айл өрхийн дээврийн нарны эрчим хүчний системд өргөнөөр хэрэглэгддэг нарны панелийн үйлдвэрлэгч юм.

JA SOLAR нь Bloomberg NEF -ийн 2021 оны Top Bankable Module Brands-д багтсан мөн PV Tech Research-ээс 2022 оны 2-р сард гаргасан "Bankability rating" -д АА буюу Tier-1 ангилалд багтсан чанарын өндөр шаардлагыг хангасан нарны панелийн бренд юм.

 

 

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: