Эрдэнэт хотод Ногоон хот хөтөлбөр хэрэгжинэ

  • 2022-09-20 12:23:16
Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв нь “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улсын оруулах хувь нэмэр” зэрэг үндэсний хөгжлийн тулгуур баримт бичгүүдтэй уялдуулж, “Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгагдсан хот, суурин газрын төвлөрлийг сааруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах зорилтын хүрээнд “Ногоон хот” хөтөлбөрийг эхлүүлэхээр зорин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд барилгын салбарын мэргэжлийн ТББ-ууд, амины орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид, инновац нэвтрүүлж буй олон улсын болон дотоодын компаниуд нэгдэж, хамтын хүчээр өвлөгдөн үлдэх " Ногоон ирээдүйг өвлүүлнэ".
Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв Эрдэнэт хоттой байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт Аймгийн Засаг Дарга С.Батжаргал, Барилга захиалагчийн албаны Дарга Ц.Баяржаргал холбогдох албан тушаалтнууд, Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төвийн удирдлагууд " Ногоон Хот" хөтөлбөрийн талаар танилцуулга уулзалт хийж, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын стандартад нийцсэн жишиг амины орон сууцны бүтээн байгуулалтыг Орхон аймагт хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.
Орхон аймаг нь “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулан хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн “2022-2025 онд хэрэгжүүлэх орон сууцны хөтөлбөр”-ийг боловсруулж ИТХ-ын хуралдаанаар батлуулсан. Эдгээр хөтөлбөрт эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй амины орон сууцыг барих төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Иймээс бид бүхий л талаар дэмжиж хамтран ажиллахаа Орхон аймгийн удирдлагууд илэрхийлсэн юм.
 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: