Амины орон сууцны зураг төсөлд сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлнэ

  • 2022-09-20 17:24:16

          Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв нь сүүлийн жилүүдэд иргэд болон төсөл хэрэгжүүэгч нарт амины орон сууцны зураг төслийн дагнасан мэргэжлийн үйлчилгээг үзүүлээд багаггүй хугацаа өнгөрлөө. Манай хамт олон иргэдэд  жишиг амины орон сууцны бэлэн зураг төслүүдийг хямдаар худалдаалах, мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл үзүүлэх зэрэг хамтрагч гишүүн байгууллагуудын инновацлаг барилгын материалыг танилцуулах, төсөл хэрэгжүүлэгч нарт эрчим хүчний хэмнэлттэй зураг төсөл, эрчим хүчний аудиторын гэрчилгээжүүлэлт зэрэг олон талын цогц үйлчилгээг үзүүлсээр ирсэн.

Монгол Улсын эрчим хүчний салбар нь нийт ялгарч буй хүлэмжийн хийн гуравны хоёрыг үүсгэдэг. Дотоодод гүйцэтгэсэн тооцоо судалгаагаар хэрэв одоогийн чиг хандлага цаашид энэ хэвээр үргэлжилбэл хүлэмжийн хийн ялгаралт 2030 он гэхэд 51.5 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэл (НТДИ) болж нэмэгдэх бөгөөд хүлэмжийн хийн нийт ялгаралтад эрчим хүчний салбарын эзлэх хувь хэмжээ 81.5%-д хүрч өсөхөөр байна. Иймд Монгол Улс хүлэмжийн хийн ялгаралтыг 2030 он гэхэд 7.3 сая тонн НТДИ-ээр бууруулах зорилт тавьсан бөгөөд үүний дотор эрчим хүчний салбарт 4.9 сая тонноор, аж үйлдвэрийн салбарт 0.7 сая тонноор, тээврийн салбарт 1.7 сая тонноор тус тус бууруулахаар төлөвлөсөн байна.

  • Амины орон сууцны инновац хөгжлийн төв нь амины орон сууцыг бие даасан байдлаар шийдэх, төвийн эрчим хүчнээс хамааралгүй байх зэрэг дэлхийн жишигт нийцсэн эрүүл аюулгүй, эко “ Ногоон хот” болох зорилт тавин ажиллаж байна. Иймд бид амины орон сууцыг төлөвлөхөөсөө авхуулаад зураг төсөл дээрээ сэргээгдэх эрчим хүчийг төлөвлөж байна. 

 

 

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: