Өмнөговь аймаг Хөгжил хөрөнгө оруулалтын газартай хамтын ажиллагааны санамж үзэглэлээ

  • 2022-10-25 16:41:52

Өмнөговь аймаг " Хөгжил хөрөнгө оруулалтын газар" ОНӨААТҮГ-ийн Гүйцэтгэх Захирал Б. Түвшинжаргал , "Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв НҮТББ" МАОСИХТ-ийн Гүйцэтгэх Захирал А. Отгончимэг нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг үзэглэлээ. 

Өмнөговь аймгийн ИТХ-ын 2022 оны 12-р сард баталсан Аймгийн засаг даргын үйл ажиллагааны НУТГИЙН ХИШИГ хөтөлбөрт заасан гэр хорооллын хөгжлийн зорилтуудыг хангахаар "Цэгцтэй гэр хороолол" хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсын барилгын салбар тэр дундаа эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон нийтэд чиглэсэн зөвлөгөө мэдээлэл түгээх, жишиг гудамж, жишиг хотхоны төслийн концепцийг хамтран боловсруулах хамтын ажиллагааны эхлэлийг тавьлаа.
Хамтын ажиллагааны чиглэлд:
2.1 Талууд харилцан тохиролцсоны дагуу дараах үйл ажиллагаануудыг хамтран авч хэрэгжүүлнэ.
2.1.1 Ногоон барилгын стандарт шаардлагад нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зөвлөх үйлчилгээ, захиалагчийн хяналтын үйлчилгээ үзүүлэх
2.1.2. Амины орон сууцны технологийн зааварчилгааны контентүүд боловсруулж, түгээх
2.1.3. Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй амины орон сууцны  зураг төсөл, макет, ерөнхий төлөвлөгөө боловсруулах
2.1.4. Салбарын туршлага ур чадварыг нэмэгдүүлэх, сургалт, судлагаа, арга хэмжээ, экспо туршлага солилцох, хэлэлцүүлэг эвентүүд хамтарч зохион байгуулах
2.1.5. Эрчим хүчний хэмнэлттэй жишиг амины орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг Монгол улсын хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулахаар талууд хамтран ажиллахаар боллоо.
 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: