Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо - MRIA -тай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ

  • 2022-11-03 15:39:51
Цахилгаан эрчим хүчний эрэлт, хэрэгцээг хэрхэн хангах тухай асуудал хурцаар тавигдаж байгаа билээ. Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв нь “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улсын оруулах хувь нэмэр” зэрэг үндэсний хөгжлийн тулгуур баримт бичгүүдтэй нийцүүлэн сэргээгдэх эрчим хүчийг амины орон сууцны бүтээн байгуулалтанд нутагшуулж, иргэд болон төсөл хэрэгжүүлэгчдэд чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл, сургалт арга хэмжээ зэрэг олон талт ажлыг хамтарч хийхээр төлөвлөөд байна. Тус холбоо нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн 40 гаруй гишүүн компанитай.
Манай орны хувьд нэгж эрчим хүч үйлдвэрлэхэд ялгаруулж буй нүүрстөрөгчийн хийн хэмжээ бусад орнуудтай харьцуулахад хамгийн өндөр байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” бичиг баримтынхаа хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар тодорхойлсон. Бид хамтын ажиллагааныхаа хүрээнд хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмэрээ оруулах болно.
 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: