НОГООН БАРИЛГЫН БОЛОМЖ & ШИЙДЭЛ арга хэмжээ болно

  • 2022-11-26 15:09:31

 ХААНА: MILLENIUM PLAZA“ EVENT HALL 

ХЭЗЭЭ: 2022 оны 12-р сарын 01  13:30 цагт

Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв,  Хасбанктай хамтран амины орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид, гүйцэтгэгчид, иргэдэд зориулсан "НОГООН БАРИЛГЫН БОЛОМЖ & ШИЙДЭЛ-2022" арга  хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид, гүйцэтгэгчид, бодлого тодорхойлогчид, мэргэжлийн байгууллага, мэргэжлийн эксперт, санхүүжүүлэгчид оролцох нэгдсэн арга хэмжээ юм. 

Арга хэмжээний тухай:  Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий нийтээр бүхийл салбарт Ногоон Эко тодотгол давамгайлах болсон. Ойрын жилүүдэд Тогтвортой хөгжилд нийцсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь барилгын салбарын хөгжлийн чиг хандлага болоод байна. Барилгын салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шийдэл нь НОГООН БАРИЛГА юм. Ногоон барилга барих, ногоон барилга төлөвлөх гол үндэс нь эрчим хүчний хэмнэлттэй гэдгээс эхлэнэ. Хүлэмжийн хийг бодитой бууруулж байгаа хотууд, төсөл хөтөлбөрүүдэд олон улсын болоод дотоодын банкуудын урт хугацаатай ногоон зээлийн боломжууд, санхүүжилтийн талаар тус арга хэмжээний үеэр мэдээлэл хүргэх болно.

Оролцогчид: Амины орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид, гүйцэтгэгчид, иргэд бүтээн байгуулалтаа ногооруулах нь ойрын хөгжлийн ирээдүй, чиг хандлага тренд болох юм.   “НОГООН БАРИЛГА”-ЫН БОЛОМЖ & ШИЙДЭЛ  

  • арга хэмжээ нь ямар?  БОЛОМЖ & ШИЙДЭЛ байгааг эрэлхийлэх болно.

Арга хэмжээний чиглэл: Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв нь “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улсын оруулах хувь нэмэр” зэрэг үндэсний хөгжлийн тулгуур баримт бичгүүдтэй уялдуулж, 2022-2025 он хүртэлх дунд хугацааны стратеги төлөвлөгөөнийхөө хүрээнд “Ногоон хот” хөтөлбөрийн ажлын хүрээнд  дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлж, ОДОО, ИРЭЭДҮЙД хэрэгжих барилгын төсөл хөтөлбөрүүд  хүлэмжийн хийг бууруулах, ямар БОЛОМЖ, ШИЙДЭЛ байгаа талаар мэргэжлийн экспертүүд туршлагаасаа хуваалцана. 

                               НОГООН БАРИЛГЫН БОЛОМЖ & ШИЙДЭЛ-2022

                                                                  ХӨТӨЛБӨР

1.

Бүртгэл

13:00-13:30

2.

Coffee break

13:30-14:00

3.

Үйл ажиллагааны нээлт

14:00-14:05

                  Илтгэгч                                             Сэдэв

                                                                  14:00 Арга хэмжээний нээлт

4.

Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв

Гүйцэтгэх захирал А.Отгончимэг

Ногоон амины орон сууцны олон улсын чиг хандлага

14:05-14:15

2.

БХБЯ-ны Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга

“Ногоон барилгын хүрээлэн”

 

 

Ногоон барилгын үнэлгээний аргачлалыг нэвтрүүлэх нь

14:15-14:30

 

3.

/GIZ/ Германы хамтын ажиллагааны нийгэмлэг

Ахлах мэргэжилтэн С.Түвшинхүү

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц төлөвлөх нь

14:30-14:45

 

4.

“Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо”

Ерөнхийлөгч Ж.Осгонбаатар

Барилгын салбарт сэргээгдэх эрчим хүчийг нутагшуулах нь

 

14:45-15:00

 

5.

BEE incorporations Mongolia, MMS Green Building-LEED /Ногоон барилгын зөвлөх компани/

 Мэргэжилтэн Л.Мандариваа

Олон Улсын ногоон барилгын гэрчилгээжүүлэлт,

 

15:00-15:15

 

6.

ХасБанк

Эко банкны хэлтсийн захирал Г.Туул

 

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны ногоон зээл, санхүүжилт

15:15-15:30

 

Хэлэлцүүлэг /Асуулт хариулт/

15:30-16:00

            Чиглүүлэгч  /Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв/

Оролцогч талууд

  • Амины орон сууцны инновац хөгжлийн төв Зөвлөх Архитектор Д. Зориг
  • Хас банк Эко банкны хэлтсийн захирал Г.Туул
  • Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх Захирал Г. Цэрмаа
  • ШУТИС Барилга Архитектурын Сургуулийн Салбарын Эрхлэгч Г. Цовоодаваа
  • /GIZ/ Германы хамтын ажиллагааны нийгэмлэг

Ахлах мэргэжилтэн С.Түвшинхүү

  • Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо

           Ерөнхийлөгч Ж.Осгонбаатар

  • BEE incorporations Mongolia

           /MMS Green Buillding/

           Мэргэжилтэн Л.Мандарваа

 

 

 

Coffee break, networking

16:00-17:00

Жич: Тус арга хэмжээний үеэр Ногоон зээлийн талаар мэдээлэл хүргэх

Эрчим хүчний хэмнэлтэд амины орон сууц төлөвлөлт, гүйцэтгэл болон бусад мэдээллийг зөвлөх инженер, архитектор, мэргэжилтэнүүдээс авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7717-5757 , 9009-2844, 80902844

 

 

 

 

   

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: