"НОГООН БАРИЛГЫН БОЛОМЖ & ШИЙДЭЛ-2022" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

  • 2022-12-05 19:34:44
Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв, Хасбанктай хамтран амины орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид, гүйцэтгэгч байгууллагуудад зориулсан "НОГООН БАРИЛГЫН БОЛОМЖ & ШИЙДЭЛ-2022" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээнд БХБЯ, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Монголын ногоон санхүүгийн корпораци, Өмнөговь Хөгжил, Хөрөнгө оруулалтын газар, Эрдэнэт Барилга Захиалагчийн алба, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын Хот байгуулалт хөгжлийн танхим, Эрчим хүчний хэмнэлттэй, цонх шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв, GIZ-Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, BEE incorporations Mongolia, Green Orbit Standart System зэрэг төрийн болон мэргэжлийн төрийн бус байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Мөн амины орон сууцны гүйцэтгэгчид, төсөл хэрэгжүүлэгчид 150 гаруй салбарын төлөөлөл оролцож, дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлж, ОДОО, ИРЭЭДҮЙД хэрэгжих барилгын төсөл хөтөлбөрүүд хүлэмжийн хийг бууруулсан эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын чиг хандлага болоод салбарын хөгжилд ямар БОЛОМЖ, ШИЙДЭЛ байгаа талаар хэлэлцсэн үр дүнтэй арга хэмжээ болсон юм.
Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв нь стратеги төлөвлөгөөнийхөө хүрээнд Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого ”, дагуул хот, шинэ суурьшлийн бүс, орон нутгийн хөгжлийг хурдасгах, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төсөл хөтөлбөрүүдэд салбарын мэргэжлийн байгууллагуудыг түүчээлж, нэгдэн хамтарч ажиллахыг уриаллаа.
Монгол улсад төдийгүй дэлхий дахинд тулгамдаж буй асуудал болох уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ХасБанк эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны бүтээн байгуулагчдад, иргэдэд банкны зээлийн эко бүтээгдэхүүн үйлчилгээгээ газар дээр нь үзүүлж, банкны хөнгөлөлттэй нөхцөлөөр ногоон зээлд хамрагдаж өөрсдийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх талаарх бүхий л мэдээллүүдийг өгсөн юм.
Амины орон орон сууцны инновац хөгжлийн төвийн зөвлөх инженерүүд, удирдлагууд арга хэмжээний үеэр мэргэжлийн зөвлөгөө болон цаашид хамтран ажиллах бодитой боломжуудаа хуваалцлаа.
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэлэх зорилгоор Хасбанк, Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төвтэй хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: