Барилгын салбарт сэргээгдэх эрчим хүчийг нутагшуулах цаг ирсэн

  • 2022-12-09 15:50:34

     Барилгын салбарт сэргээгдэх эрчим хүчийг нутагшуулах шаардлагатай байгааг Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ж.Осгонбаатар "НОГООН БАРИЛГЫН БОЛОМЖ & ШИЙДЭЛ-2022" арга хэмжээний үеэр илтгэлдээ хэлсэн юм. 

Тэрбээр “Бидний хамгийн сайн мэддэг нарны эрчим хүчийг олон улсад гурван аргаар ашиглаж байна. Төвлөрсөн сүлжээтэй зэрэгцээ ажиллах систем, бие даасан цэнэг хуримтлууртай систем, цахилгаан дамжуулах, түгээх төвлөрсөн сүлжээ хэмээн ангилдаг. Эдгээр системд давуу болон сул тал харилцан адилгүй бий.

2020 онд Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмыг шинэчлэн баталсан. Ингэснээр иргэн, хуулийн этгээд хэрэглээнээс илүү гарсан эрчим хүчээ сүлжээнд борлуулж орлого олох боломжтой болсон. Өглөөний 06:00-17:00 цаг хүртэл 1кВт.ц нь 140.18 төгрөгөөр оргил ачааллын үе болох 17:00-22:00 цагт 1кВт.ц нь 221.89 төгрөгийн тарифаар эрчим хүчээ дамжуулдаг. 

Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан барилга барих гэж байгаа бол хэрэглээгээ зөв тодорхойлж, нөөцөө нарийн төлөвлөх шаардлагатай. 

Харин сэргээгдэх эрчим хүчийг дулааны энерги рүү хувиргахад маш их хүчин чадал шаардана. Тиймээс дулаан хангамж болон халуун усны хэрэглээнд газрын гүний дулааны насос, агаарын дулааны насос, нарны коллектор зэргийг суурилуулах зүйтэй.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: