Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны гүйцэтгэгчдийг гэрчилгээжүүлнэ

  • 2022-12-12 20:27:25

    Дэлхий нийтээр барилгууд ойролцоогоор эрчим хүчний 40%, усны хэрэглээний 20%-ийг ашиглаж, эргээд хатуу хог хаягдлын 30%, бохир усны 20%, хүлэмжийн хийн 30%-ийг тус тус ялгаруулдаг байна. Эндээс барилгын салбар байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл их гэдэг нь харагдаж байгаа ба бидэнд эдгээр нөлөөллийг бууруулах шаардлага тулгараад байна.

Иймд хүлэмжийн хийг хамгийн ихээр ялгаруулагч барилгын салбар олон улсын дүрмээр бүтээн байгуулалтаа ногооруулах цаг болсон. 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ АМИНЫ ОРОН СУУЦЫГ ХӨГЖҮҮЛНЭ.

ШУТИС-БАС, Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв хамтран амины орон сууцны төсөл хэрэгжүүлэгч болон гүйцэтгэгч компани, бригадууд, иргэдрүү чиглэсэн эрчим хүчний хэмнэлттэй ногоон амины орон сууцны төлөвлөлт, гүйцэтгэлийн чадамжийн гэрчилгээтэй сургалтыг зохион байгуулахаар хамтын ажиллагааг эхлүүллээ.

Барилгын салбарт тэр дундаа амины орон сууцны бүтээн байгуулалтанд чадварлаг хүний нөөц хомс байдаг. Бид хамтын ажиллагааны хүрээнд амины орон сууцны хөгжлийг шинэ шатанд хүргэх, эрчим хүчний хэмнэлттэй, хүлэмжийн хийг бууруулсан ногоон амины орон сууцыг хөгжүүлэх чиглэлээр барилгын салбарт мэргэжлийн ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх, жишиг амины орон сууцны стандартыг бий болгох, төсөл хэрэгжүүлэгчид, гүйцэтгэгчид, бригадуудыг  тасралтгүй мэргэшүүлэх тогтолцоог хөгжүүлэхэд чиглэж ажиллана.

 

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: