"Гэртээ агаарлая" аян хэрэгжинэ

  • 2023-01-16 13:49:12

          Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв нь салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн , ногоон барилгын стандарт шаардалагад нийцсэн, инновацлаг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтын ажиллагаа гишүүнчлэлийн цар хүрээгээ жилээс жилд тэлсээр байна. 

Амины орон сууцны бүтээн байгуулалтын чанар стандарт, насжилт, хүний эрүүл мэндэд хамгийн чухал хүчин зүйл бол агаар сэлгэлт, агааржуулалт юм. 2011 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа “Динамик Тауэр” ХХК нь 2011 оноос эхлэн барилгын төмөр бетон хийцийн угсралт, сантехник, агаар сэлгэлт ба хөргөлт, агаар сэлгэлтийн хоолойн үйлдвэрлэл, галын систем, цахилгаан холбоо дохиолол, тэдгээрийн автоматжуулалт зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай компани юм.

Бид хамтын ажиллагааны хүрээнд иргэд болон гүйцэтгэгчид, төсөл хэрэгжүүлэгчдэд олон улсад шалгарсан эрчим хүчний хэмнэлттэй орчин үеийн дэвшилтэт технологийн агаар  сэлгэх төхөөрөмийн худалдаа, угсралт, зураг төсөл, зөвлөх үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ амины орон сууцны агааржуулалтын талаар сургалт, зөвлөгөө мэдээлэл, контентийг тогтмол хүргэж, олон улсын мэргэжлийн экспертүүдээс туршлага судлах, сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр " Гэртээ агаарлая" аянг хамтран зохион байгуулан агаар сэлтгэлт, агааржуулалтын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх болно. 

ГЭРТЭЭ АГААРЛАЯ....

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: