Амины орон сууцны бүтээн байгуулалтанд ногоон технологиудыг нутагшуулна

  • 2023-01-16 16:13:23

Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв нь салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн , ногоон барилгын стандарт шаардлагад нийцсэн, инновацлаг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтын ажиллагаа гишүүнчлэлийн цар хүрээгээ жилээс жилд тэлсээр байна. Ногоон технологийг нутагшуулагч Ультрасоник ХХК-ын Ерөнхий Захирал Б.Чимэгцэцэгтэй хамтын ажиллагааны санамж үзэглэлээ. Сүүлийн жилүүдэд цар тахал, агаарын бохирдлоос үүдэж амины орон сууцны эрэлт хэрэгцээ жилээс жилд нэмэгдсээр байна. Амины орон сууцны тав тухыг хангагч хүчин зүйл нь халаалт, дэд бүтэц чанартай байхаас шалтгаалж, орон сууцанд амьдарч байгаа мэт тав тухыг хүсдэг болсон.

Дэлхийд тэргүүлэгч технологи, инженерийн төгс шийдлүүдийг барилгын дэд бүтцийн төвлөрсөн ба төвлөрсөн бус системд нэвтрүүлэн, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулж ногоон технологи эрхэмлэгчдийн эхний сонголт байна.

Ультрасоник ХХК нь ХБНГУ, Швейцарь улсын дэлхийд тэргүүлэгч фирмүүдийн тоног төхөөрөмжүүдийг төвлөрсөн бус системтэй барилга байгууламжид бие даасан халаалт, халуун ус, цэвэр бохир усны шийдэл, төвлөрсөн системд холбогдсон байгууламжид шугам хоолой, дулааны болон цахилгааны тоолуурыг Монгол улсад нийлүүлэгч Ультрасоник ХХКУХАТ болон ДХАС-ын мэргэжлийн инженерүүд маань "Бага оврын цэвэрлэх байгууламж", "Агаарын дулааны насос" зэрэг дэвшилтэт ногоон технологиудыг 2001 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн баруун европоос хамгийн дэвшилтэт, сүүлийн үеийн тэргүүний техник технологийг нэвтрүүлж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зорилготойгоор ажиллаж ирсэн.

Ультрасоник ХХК: УХААЛАГ ХЭРЭГЛЭГЧ ХЭЗЭЭ Ч ХОЁР УДАА ТӨЛДӨГГҮЙ...

http://ultrasonic.mn/ сайтаас бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг авах боломжтой.

 

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: