Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны гүйцэтгэгчидийг мэргэшүүлдэг боллоо

  • 2023-01-29 20:40:25

Сүүлийн жилүүдэд барилгын салбарт тэр дундаа амины орон сууцны бүтээн байгуулалтанд ногоон эко, эрчим хүчний хэмнэлттэй байх зэрэг шалгуур үзүүлэлтүүд тавигддаг болсон. Иргэд төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс ч хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрөө зураг төслийн шатнаас нь төлөвлөхдөө барилгын эрчим хүчний гэрчилгээжүүлэлт, дулаан алдагдал багатай, ашиглалтын зардлыг бууруулсан байгаль экологид ээлтэй байх технологийн шийдлүүдийг ашигладаг болсон.

Амины орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид, гүйцэтгэгчид, бригадуудад зориулсан Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны мэргэшүүлэх сургалт амжилттай болж өндөрлөн “Гэрчилгээ, Батламж” гардан авлаа.

Монголд анх удаа салбарын мэргэжлийн байгууллагууд хамтарч "Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны мэргэшүүлэх “ мэргэжилтэн бэлтгэж байгаа нь Монгол улсад хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр бодитой хувь нэмэр, оруулж байгаа юм.

Тус сургалтыг Амины орон сууцны инновац хөгжлийн төв , ШУТИС Барилга, Архитектурын Сургууль хамтран салбарын мэргэжлийн холбоодууд, ногоон технологийг нутагшуулагч салбарын мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтанд Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, ЭХХэмнэлттэй цонх, шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо - MRIA , Ультрасоник ХХК , Динамик тауэр ХХК ,Олон Улсын эрчим хүчний аудитор С. Түвшинхүү, Зөвлөх инженерүүд эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдалгүй амины орон сууцны төлөвлөлт, гүйцэтгэл, халаалт агаар сэлгэлт, эрчим хүчний хэмнэлттэй цонх шилэн багц, ус хангамж ариутгах татуурга, ногоон барилгын төлөвлөлт ОУ-ын чиг хандлага, барилгын материалын онцлог зэрэг 10 сэдвийн хүрээнд цогц сургалтыг танхимаар зохион байгууллаа.

Монгол улсад хүлэмжийн хийг бууруулсан эрчим хүчний хэмнэлттэй ногоон амины орон сууцыг хөгжүүлэх чиглэлээр барилгын салбарт ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх, бүртгэлжүүлэх, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэн, эдийн засгийн эргэлтэнд оруулж, иргэдэд эрчим хүчний хэмнэлтэд, амины орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлнэ.

ЯАГААД ЭРЧИМ ХҮЧИЙГ ХЭМНЭХ ЁСТОЙ ВЭ? Эрчим хүчний хэмнэлт ярихаасаа илүүтэйгээр эрчим хүчийг яагаад хэмнэх шаардлагатай байгааг таниулах нь хамгийн чухал. Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхийн дундаж температур 1880 оноос хойш дунджаар 1.2 температураар нэмэгдсэн нь мөстлөгийн үеэс хойших хамгийн өндөр хэм юм. Парисын хэлэлцээрээр 192 улс дэлхийн дулаарлыг 1.5 градуст барих амлалт өгсөн. Харамсалтай нь, бидний дэлхий хэдийнээ 2.7 градус нэмэгдсэн байна. Энэ хэмжээний дулаарал нь олон орны хувьд гаймшгийн дохио юм.

Иймд хүлэмжийн хийг хамгийн ихээр ялгаруулагч Монгол улсын барилгын салбар олон улсын дүрмээр бүтээн байгуулалтаа ногооруулах цаг болсон. 

Ногоон ирээдүйг өвлүүлье.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: