Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны гүйцэтгэгч компаниудыг мэргэшүүлж байна

  • 2023-02-26 19:00:48

Монголд анх удаа Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв, ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн санаачлагаар салбарын мэргэжлийн холбоод, барилгын салбарт ногоон технологийг нутагшуулагч байгууллагуудтай хамтарч " Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны мэргэшүүлэх сургалтыг" хоёр дахь удаагийн төгсөлтөөр нийтдээ амины орон сууцны дагнасан гүйцэтгэгчид, төсөл хэрэгжүүлэгчид нийт 40 гаруй аж ахуйн нэгжид салбарын мэргэжлийн холбоодын нэгдсэн батламж, гэрчилгээг гардуулж , "Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны гүйцэтгэгч байгууллага" , "ЭХХэмнэлттэй амины орон сууцны мэргэжилтэн" гэсэн албан ёсны улсын боловсролын системийн бүртгэлд орж бүртгэлжүүллээ.

Энэхүү сургалт нь Монгол улсад хүлэмжийн хийн ялгарал, агаар хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр бодитой хувь нэмэр, оруулж байгаагийн дээр салбарын мэргэжлийн холбоодын хамтрал, уялдаа холбоо, нэгдсэн бодлого , цогц сургалтын хөтөлбөр гээд маш олон давуу талыг бий болгож байгаа юм. Бид Монгол улсад эрчим хүчний хэмнэлттэй, хүлэмжийн хийг бууруулсан ногоон амины орон сууцыг хөгжүүлэх чиглэлээр барилгын салбарт ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх, бүртгэлжүүлэх, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэн, эдийн засгийн эргэлтэнд оруулж, иргэдэд эрчим хүчний хэмнэлтэд, амины орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж, эрчим хүчний хэмнэлтэд амины орон сууцыг олон улсын түвшинд хүргэхээр ажиллаж байна.

Сургалтыг Амины орон сууцны инновац хөгжлийн төв , ШУТИС Барилга, Архитектурын Сургууль, Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо, ЭХХэмнэлттэй цонх, шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо - MRIA , Ультрасоник ХХК , Динамик тауэр ХХК ,Giz- Олон Улсын эрчим хүчний аудитор С. Түвшинхүү, зэрэг салбарын мэргэжлийн баг хамт олон нэгдэж, 2 дахь удаагийн эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны гүйцэтгэгч нарыг мэргэшүүлэх сургалтаа амжилттай дуусгаж, компаниудаа батламжилж, гэрчилгээжүүллээ.

Сургалтанд: Хангал Констракшн ХХК , Изо Хаус ХХК, Аттис Констракшн ХХК , Нарлаг Хаус ХХК, Гачуурт Хилл төсөл, Монгол Мужаан ХАУС XXК, Манлай Констракшн ХХК, Хос Инжир ХХК, Эрдэнэс Түмэн Хаус ХХК , Гранд Авгуш ХХК, Мана Баганат Констракшн ХХК, Хүлэгү Инженеринг ХХК , Дэлгэр Констракшн ХХК , Эм Ти, Эм Сити Инжeнeринг ХХК, Оргил Өндөр Хийц ХХК, Сип Мульти Хаусинг ХХК, Их Даян Бүүвэй ХХК, Монголт ХХК, КГББ ХХК зэрэг амины орон сууцны чиглэлээр салбартаа олон жилийн туршлагатай компаниуд хамрагдаж, эрчим хүчний хэмнэлттэй ногоон амины орон сууцыг хөгжүүлэх үйлсэд нэгдлээ.

Ногоон Ирээдүйг Өвлүүлье.

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: