2030 он гэхэд хүлэмжийг хийг 22,7 хувиар буулгах амлалтдаа хүрч ажиллана

  • 2023-03-02 18:23:38

     Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын Ази номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Сальсия Алишабанаг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP)-ын хамтын ажиллагаа байгаль орчин, статистик, гамшгийн эрсдлийг бууруулах, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй улсын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгааг НҮБ-ын АНДНЭЗК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Сальсия Алишабана онцлов.

Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ Эрчим хүчний яам нь Монгол Улсын эрчим хүчний салбарыг хатуу түлшний хэрэглээнээс ангид байлгах, Засгийн Газар Монгол Улсад асар их нөөцтэй сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа салхи, нарны эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилт тавьж, Засгийн газрын зорилтод сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Мөн 2015-2030 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-д тунхагласны дагуу нийт суурилагдсан хүчин чадлыг 2023 он гэхэд 20%, 2030 он гэхэд 30%-д хүргэхээр ажиллаж байгаа тухай хэлэв. 

Мөн агаарын чанарын менежментийг сайжруулахад шинжлэх ухаан, бодлогод суурилсан хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор олон талт, бүс нутгийн болон үндэсний оролцогч талуудад Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийн бодлого, техникийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхой болгох чухал болохыг онцлон тэмдэглэж байна.

Цэвэр агаарын талаарх улс орнуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор агаарын бохирдлын асуудлаар олон талт болон олон улсын хамтын ажиллагааны механизмуудын түншлэлийг хөгжүүлж, Олон талт болон олон улсын хамтын ажиллагааны механизмын ажилд Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийн оруулах хувь нэмрийг хэлэлцэж байгаад талархал илэрхийллээ. 

Цаашид Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс олон улсад хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд хамтын ажиллагаа чухал байгаа бөгөөд 2030 он гэхэд хүлэмжийг хийг 22,7 хувиар буулгах амлалтдаа хүрч ажиллахад бүх салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах болно гэдгийг тодотгож байв. 

Уулзалтад НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч  Элайн Конкиевич, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын дарга Б.Мандхай нар оролцлоо. 

эх сурвалж зөгий.мн

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: