Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны нээлттэй өдөрлөг болно

  • 2023-03-09 17:17:09

      Барилга бүтээн байгуулалтын улирал эхлэх дөхөж байгаатай холбогдуулж, Төрийн болон мэргэжлийн төрийн бус байгууллагууд, хүлэмжийн хийг бууруулах, ногоон зээл олгогч банк санхүүгийн байгууллагууд, дэвшилтэт ногоон технологийг нутагшуулагч аж ахуйн нэгжүүд хамтарч барилгын салбарт сэргээгдэх эрчим хүчийг нутагшуулах, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгчид, барилгын материалын ногоон технологийн шийдлүүдийг танилцуулах, бие даасан дэвшилтэт шийдлийг хөгжүүлэх талаар иргэд болон аж ахуйн нэгжүүдэд хүртээмжтэй, нээлттэй нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээ 3 дугаар сарын 15-ны өдөр Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр тохиож буйтай холбогдуулж, “Цэвэр эрчим хүчний шилжилтээр дамжуулан хэрэглэгчдийг чадавхжуулах” уриан дор улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ.

Хугацаа, байршил: 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Эрх чөлөөний талбай”-Ялалтын талбайд зохион байгуулна.
Жич: Эрчим хүчний хэмнэлттэй төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгчид, барилгын салбарт эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид өдөрлөгт үйл ажиллагаагаа танилцуулж оролцохыг урьж байна.
Утас: 77175757, 90092844 , 99992844

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: