"Ухаалаг хэрэглэгч-Цэвэр эрчим хүч" нээлттэй өдөрлөг болно

  • 2023-03-09 22:53:29

Барилга бүтээн байгуулалтын улирал эхлэх дөхөж байгаатай холбогдуулж, Төрийн болон мэргэжлийн төрийн бус байгууллагууд, хүлэмжийн хийг бууруулах, ногоон зээл олгогч банк санхүүгийн байгууллагууд, дэвшилтэт ногоон технологийг нутагшуулагч аж ахуйн нэгжүүд хамтарч барилгын салбарт сэргээгдэх эрчим хүчийг нутагшуулах, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгчид, барилгын салбарын ногоон технологийн шийдлүүдийг танилцуулах, бие даасан дэвшилтэт шийдлийг хөгжүүлэх талаар иргэд болон аж ахуйн нэгжүүдэд хүртээмжтэй, нээлттэй нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээ 3 дугаар сарын 15-ны өдөр Ялалтын талбайд болно. Энэ өдөр Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр тохиож буйтай холбогдуулж, “Цэвэр эрчим хүчний шилжилтээр дамжуулан хэрэглэгчдийг чадавхжуулах” уриан дор улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ.

Дэлгэрэнгүйг: 77175757 99992844

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: