Эрдэнэт хотод барилгын дэвшилтэт технологиудыг танилцуулах өдөрлөг болно

  • 2023-04-20 15:20:02

                  Монголын Амины орон сууцны инновац хөгжлийн төв, Орхон аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Хот байгуулалт барилга захиалагчийн албатай хамтарч Эрдэнэт хотноо 04 дүгээр  сарын 22-ны өдөр Эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон амины орон сууцны нээлттэй өдөрлөг”-ийг А. Амарын талбайд зохион байгуулах гэж байна. 

Тус өдөрлөгт барилгын дэвшилтэт ногоон технологийг нутагшуулагч 40 гаруй аж ахуйн нэгж оролцож, Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төслүүдийг хөгжүүлэх, нутагшуулах зорилгоор иргэдэд хүртээмжтэй нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаагаараа онцлогтой. 

Нээлттэй өдөрлөгийн арга хэмжээнд Төрийн болон төрийн бус байгууллагууд, ногоон зээл олгогч банк санхүүгийн байгууллага, хүлэмжийн хийг бууруулах дэвшилтэт ногоон технологи, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд оролцоно. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: