Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууцны төслүүдийн нийлүүлэлт эрчимтэй өсч байна

  • 2023-05-13 15:43:45

                  Барилга бүтээн байгуулалтын улирал, эхэлж буй энэ цаг үед иргэдийн зүгээс амьдралын хэв маяг, чанартаа өөрчлөлт шинэчлэлт хийх сонирхол давамгайлж байна. Нэн ялангуяа сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд тохиолдоод буй цар цахал, байгалийн гамшиг зэргээс шалтгаалж, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууцны төслүүдийн нийлүүлт эрчимтэй нэмэгдэж байна. Ногоон зээл олгогч банкуудын зүгээс эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын төслүүдийг санхүүжүүлэх , хүлэмжийн хийг бууруулах олон төрлийн ногоон зээлүүдийн нийлүүлэлт нэмэгдсээр байгаа нь ногоон барилгын төслүүд эрчимтэй нэмэгдэх бас нэгэн хөшүүрэг болж байна.

Иргэд худалдан авагчдын зүгээс ашиглалтын зардлыг бууруулсан, байгаль экологид ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй материал ашигласан байх, эрчим хүчний хэмнэлттэй халаалт, дулаан алдагдалгүй хийцлэлтэй байх зэрэг олон шалгуур үзүүлэлтийг харгалзан үздэг болсон нь Монгол улсад ногоон барилгын төслүүдийн чанар стандарт сайжирч байна. Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төвтэй хамтын ажиллагаатай төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгчид 10 гаруй байршилд 1000 гаруй айлын эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууцны төслүүдээ эхлүүлээд явж байна. Бид иргэдэд хүртээмжтэй, хүний амьдралын чанарыг сайжруулсан төсөл хөтөлбөрүүдийг хөгжүүлэх болно.

Нийслэлд борлуулагдаж буй амины орон сууцны төслүүдийн үнийн хувьд 1 м.кв нь хотхоны байршил, дэд бүтэц, хийцлэл зэргээс хамаарч 2,5 саяаас-12 сая төгрөгийн хооронд байна. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: