Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолт авах тухай

  • 2020-04-07 18:41:19
ЖДҮХСангаас зээл авахад шаардлагатай материалуудын нэг болох ЖДҮ эрхлэгчийн тодорхойлолтыг 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр батлагдсан “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуульд заасан ангилалын дагуу 2020 онд ЗААВАЛ шинээр авах шаардлагатай болсныг мэдэгдэж байна. 

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэхэд шаардагдах материалын жагсаалт (Аж ахуйн нэгж)

  1. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэх тухай хүсэлтээ ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого, зохицуулалтын газарт гэж хаяглан албан бичгээр ирүүлэх ба доорх зүйлсийг тусгасан байх. Үүнд:
    -    Одоо эрхэлж буй үйл ажиллагааны чиглэл
    -    Тодорхойлолтын зориулалт
    -    Байгууллагын албан ёсны хаяг, утасны дугаар, цахим хаяг 
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулсан тухай тодорхойлолт. Дараах баримт бичгийн аль нэгийг хүчин төгөлдөрт тооцно. Үүнд:
    -    Харъяа дүүрэг/сумын Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт (даатгуулагчийн тоог тусгах)
    -    Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /цахимаар эсвэл ТҮЦ машинаас авсан тодорхойлолт/
  4. Өмнөх жилийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /www.e-tax.mn, маягт TT-02/
  5. Өмнөх жилийн санхүүгийн баталгаажсан тайлан /www.e-balance.mof.gov.mn/
  6. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /ТҮЦ машины лавлагаа эсвэл УБЕГ-аас авсан лавлагаа/
  7. Тус компанид 20 болон түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг өөр компани байдаг бол тэдгээр компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээ, нийгмийн даатгалын тодорхойлолт, өмнөх жилийн санхүүгийн болон татварын баталгаажсан тайлангийн хуулбарыг хавсаргах

    Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль:
  • 6.5.Хувиараа эрхлэх аж ахуйг гэр бүлээрээ, эсхүл хоёр буюу түүнээс дээш тооны иргэн хамтран эрхэлдэг бол бүртгүүлэх хүсэлтийг хамтран гаргах бөгөөд энэ хуулийн 6.2.1, 6.3.1-д заасан мэдээ, баримтыг (дээрх 1, 2, 3, 4-т заасан) иргэн тус бүрээр гаргаж ирүүлнэ.
  • Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлд бүртгэнэ.
 ХХААХҮЯ-ны 3 давхарт ЖДҮҮХБЗГ-т хандан авна уу.

Утас: 51-262913

 
 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: