Коронагийн эсрэг бэлтгэлээ хангацгаая

  • 2020-04-08 19:08:00

Зөвхөн Монголчууд ч биш, дэлхий дахинаа эрүүл мэнд, эдийн засгийн томоохон сорилт тулгарсан энэ үед Эдийн Засагчийнхаа хийж чадах зүйлийг хийж явна. Монгол улс эдийн засагтаа ямар учраас арга хэмжээ зайлшгүй авах ёстой вэ, юу хийвэл үр дүнтэй вэ гэдэг судалгаагаа саяхан танилцуулсныг та бүхэн мэдэж байгаа байх. Харин засаг төр маань бизнес эрхлэгчид, иргэдээ гэсэн арга хэмжээ авалгүй хойргоносон хэвээр байх юм.

Төр засаг маань яаралтай шийдвэр гаргаж, хурдан хөдлөх ёстой гэж бодож байгаа тул одоогоор ҮАБЗ, Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх, Стратеги Судлалын Хүрээлэн болон бусад байгууллагад өөрийн судалгаагаа өглөө. Өнөөдөр АН-н зөвлөл болон даргад хүлээлгэж өгөх болно.

Хамгийн гол нь шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид энэхүү судалгааг уншиж улсынхаа эдийн засгийг аврахын төлөө яаралтай арга хэмжээ аваасай хэмээн хичээнгүйлэн хүсч байна даа. Би хувь хүнийхээ хувьд сурсан мэдсэн зүйлсээ хүнд үед бусадтай хуваалцаж, энэ хүндрэлийг хамтдаа хохирол багатайгаар давахын тулд чадах бүхнээ хийж байна. Хийх ч болно. Халхын заяа түшдэг гэж ярьдаг, нар манданаа залуусаа!

Хэрэвзээ бизнесийнхэн маань судалгааг үзээд эдийн засаг хэрхэх, энэхүү шокийг хэрхэн туулах талаар зөвлөх үйлчилгээ авах хүсэлтэй бол миний зүгээс бага сага төлбөртэйгээр өгч болно шүү, холбогдоорой.

Дараах холбоосоор орж судалгааны материалыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ авч болно. Судалгааны материалыг та бүхэн өөр бусад газар ашиглах бол ЗААВАЛ эх сурвалжаа дурьдаарай даа. Өөрсдөө хийцэн юм шиг аашлав! Бас тэгээд өөрөө үзчихээд дараад хэвтэв дээ, цааш нь сайн тараагаарай, бид бүгдээрээ бэлтгэлтэй байх хэрэгтэй байгаа шүү.

Дараах холбоосоор орж судалгааны материалыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ авч болно. Судалгааны материалыг та бүхэн өөр бусад газар ашиглах бол ЗААВАЛ эх сурвалжаа дурьдаарай даа. Өөрсдөө хийцэн юм шиг аашлав! Бас тэгээд өөрөө үзчихээд дараад хэвтэв дээ, цааш нь сайн тараагаарай, бид бүгдээрээ бэлтгэлтэй байх хэрэгтэй байгаа шүү.

https://www.dropbox.com/s/umagd2r1vw2qtbp/COVID-19_Research_March24_final.pdf?dl=0&fbclid=IwAR05ETHsrrz2TBVK_aAxIJLT3zaTMnvb2AVIPnnjrHP6jE53EcWtRvifFZU

Б.Дөлгөөн
2020.03.26

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: