Амины орон сууц бариулсан бол 6 сая төгрөгийн буцаан олголт авах боломжтой

  • 2022-06-17 20:26:14

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд анх удаа орон сууц худалдан авсан, амины орон сууц барьсан, сургалтын төлбөр төлсөн хүмүүс хамрагддаг. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн татварын шинэ хуулиар орон сууц худалдан авсан, барьсан татвар төлөгчид зургаа хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр болсон. Энэхүү зохицуулалт нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан, байрны гэрчилгээ нь гарсан хүмүүст хамааралтай. Өөрөөр хэлбэл, 2019 онд байрны гэрчилгээ нь гарсан хүмүүс одоогийн хуулиар гурав хүртэлх сая төгрөгийн буцаан олголт авах юм.

Түүнчлэн татварын буцаан олголт авахад бүрдүүлэх баримтын жагсаалтыг “Хувь хүний орлогыг чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх” журамд тодорхой тусгажээ. Ингэснээр иргэд болон татварын албадын хооронд ялгаатай баримт бүрдүүлдэг гэсэн маргаан байхгүй болох юм. Үүнээс гадна бүрдүүлэх материалуудын төрийн байгууллагаас авдаг мэдээллийг “Хур” системээс авах аж. Тиймээс иргэнээс бүрдүүлэх материалын жагсаалтад цаасаар бүрдүүлэх бичиг баримт багасчээ. Харин иргэнд зөвхөн өөрт нь байх буюу зээлийн гэрээ гэх мэт баримт материалыг цаасаар хүлээн авч хөнгөлөлтөд хамруулах юм
Буцаан олголтод хамрагдах хүсэлтэй иргэдийн баримт материалыг жил бүрийн эхний өдрөөс хоёрдугаар 15-ны хооронд дүүргүүдийн Татварын албанд хүлээн авдаг билээ.
ШИНЭЭР БАРИГДСАН ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСАН ХУВЬ ХҮНИЙ ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ АНХНЫ ЖИЛД
1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, эсвэл хуулбар
2. Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2%
3. Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ, хуулбарын хамт
4. Орон сууц худалдан авсан төлбөрийн баримт /“ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт
5. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, шилжүүлгийн баримтын хамт
6. Орон сууц худалдан авахад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт
АШИГЛАЛТАД БАЙСАН ОРОН СУУЦЫГ ХУВЬ ХҮНЭЭС ХУДАЛДАН АВЧ ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ АНХНЫ ЖИЛД
1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт
2. Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх
3. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт
4. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт
5. Орон сууц худалдан авахад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт
ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР АМИНЫ ОРОН СУУЦ БАРЬСАН ХУВЬ ХҮНИЙ ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ АНХНЫ ЖИЛД
1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт
2. Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх
3. Хөрөнгийн үнэлгээний тайлан /орон сууц барихад зориулж 2019, 2020 онд худалдан авсан материалын төлбөрийн и баримтыг хавсаргаж болно/Хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, тайлангийн хуулбар /орон сууц барихад зориулж 2019, 2020 онд худалдан авсан материалын төлбөрийн ибаримтыг хавсаргаж болно/
4. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт
5. Орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт
ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЭДЛЭХ ДАРААГИЙН ЖИЛҮҮДЭД

1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт
2. Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх
3. Хэрвээ та 2019 онд орон сууц худалдан авч үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь 2020 онд гарсан бол 2021 онд тайлангаа өгч шинэчилсэн хуулийн дагуу 6 сая хүртэлх төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдэлнэ.

One Comment

 
  1.  

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: