Жилийн 4-н улиралд амьдрах модерн хаус барих жор

  • 2022-06-19 16:25:36

           Эрхэм та амины орон сууцтай болохоор төлөвлөж байгаа бол одооноос эхэлж, санхүүгийн боломж болон өөрийн хүсэл сонирхолдоо нийцэх амины орон сууцны зураг төсөл, төсөв тооцоолол, гүйцэтгэгч байгууллагаа сайтар судалж сонгох, өөрөө барих бол хийцлэл болон материалын сонголт тал дээр мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах ажлаа эртнээс төлөвлөх нь таны цаг хугацаа болоод бусад эрсдэлийг бууруулна. Бидний хүргэх энэ удаагийн зөвлөгөө бол Дулаан алдагдалгүй жилийн 4-н улиралд амьдрах боломжтой модерн амины орон сууц барих жор зөвлөгөөг бэлтгэлээ. Илүү дэлгэрэнгүйг цувралаар хүргэх болно.

Хамгийн түрүүнд байшин барих газраа маш сайн судлах хэрэгтэй. Барилгын чанарын гол үзүүлэлт бол суурь юм. Суурийн ажил эхлэхээс өмнө газрын хөрсний онцлогоо мэргэжлийн хүмүүст нь хандаж хөрсний шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Хөрсний онцлогтоо тохирсон чанартай суурь нь барилгын насжилтыг уртасгана.
– Барилгын суурийг сонгохын өмнө хөрсний шинж чанар ба хөлдөлтийн гүнээс хамааруулан суурийн гүний хэмжээг
урьдчилан тодорхойлж болно. Үүний тулд барилга барих талбайд 2-2.5м гүн цооног ухаж хөрсний бүтцэд судалгаа хийнэ.
– 2 давхар амины орон сууц барих бол мак-ын евро блок 3,75 тайг сонгоно. Дулаан алдагдалгүй, галд тэсвэртэй, барихад хялбар гэх мэт маш олон давуу талтай.
– 2 давхарыг хийцлэлээсээ шалтгаалж алсдаа өргөтгөх бодолтой бол каркасалж блокон дүүргэлттэй баривал илүү даац авах
чадвартай, чанартай болно.
– Модерн сууцны 30 аас илүү хувь нь цонх буюу шилэн хийцлэлтэй байдаг тул манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд дулаан алдагдалгүй 3 давхар вакум цонх маш тохиромжтой.
– Дулаалга маш чухал: Байшингийн дулаан алдагдлын дөрөвний нэг нь дээврийн хөндий болон шалнаас алдагддаг. Амины орон сууцны дээврийн дулаалгыг хийхдээ та модон эсвэл бетонон дээвэр дээр Керамзитыг 20см
зузаантай дэвсэж дээр нь ус болон чийг тусгаарлагч тавьж өгвөл чийг татахгүй дулаахан болно.
– Харин шалны дулаалга хийхдээ бетонон тэгшилгээ хийхээс өмнө хөрсийг нягтаршуулж Керамзитыг 20 см зузаантай дэвсэж, дээр нь 5-7 см зузаантай бетон цутгана. Цутгасан бетон дээр та хулдаас, паркет, модон шал,
плита, шалны халаалт зэрэгийг хийж болно. 1м2 шаланд ердөө л 13,000₮. Керамзитаар дулаалсан шал даацыг маш сайн авдаг учир нэг цэг дээр ирэх даралтыг жигд тарааж өгдөг, мөн өөрөө хатуу
чулуулаг бүтээгдэхүүн тул урт удаан хугацаанд суулт өгдөггүй.
– Амины орон сууцны халаалтын системийн шийдэлд онцгой анхаарч, эрчим хүчний хэмнэлтэй, байгальд ээлтэй, чанартай тоног төхөөрөмж авах нь чухал. Халаалтын системийг ажиллуулахаас өмнө сууцныхаа дулаан
алдагдлыг тавигдах шаардлагын дагуу шийдвэл халаалтын систем бүрэн хүчин чадлаараа ажиллана гэдгийг санаарай.

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: