Зураг төсөл бол амины орон сууц барих төлөвлөгөө юм…

  • 2022-06-19 17:08:05

Хавар цаг ирж газар дээрээ амины орон сууц брихаар төлөвлөж байгаа олон иргэд байгаа байх. Иргэдийн зүгээс ул суурьтай судалгаа шинжилгээ хийгээгүйгээс болж цаг хугацаа, санхүүгээрээ хохирч, байшин барьж сайхан амьдрах хүсэл нь дарамт болж хувирдаг нь нууц биш. Ийм нэг иргэний жишээ, үзэл бодлыг хүргэж байна. Ийм байдалд орж байсан олон хүн байгаа байх. Уншиж тунгаахтун.

Байшин барихаар төлөвлөж буй иргэдэд хандсан сэтгэгдэлээс н.Эрдэнэбилэг: Хүн бүр сайхан амьдрахыг хүсдэг. Тэгээд нэг газар аваад хоёр давхар байшин барьдаг. Бүх мөнгөөрөө байшингаа барьж, зээл авч засвар хийдэг. Байшиндаа эхлээд нэг давхартаа ордог. Орчоод засаад явнаа гэж боддог. Ингээд жил бүр тааз, дээд давхар, амбаар, жорлон гээд бүх зүйлээ хийсээр байгаад эцэст нь нэг тийм алаг цоог, ямар ч тодорхойгүй байшин болж хувирдаг. Учир нь анхнаасаа зураг төсөл, төлөвлөгөөний дагуу, төсөв гаргаж барилгүйгээр, жаахан гарын ур дүйтэй ах нарт найддаг. Нөгөөдүүл нь байшингийн модон дээр сандаалж сууучаад тийм ч төмөр, тийм ч мод, тийм ч чулуу олоод ир гээд сууж байдаг. Эцэст нь байшиндаа орсон ч гүйцэт биш, эргээд харахад барьсан зүйлдээ ч олигтой амьдарч чадаагүй, хөдөлмөрлөж олсон мөнгө нь байшингаа босгохын тулд авсан зээлээ дарахын тулд зарцуулагдаад дуусдаг. Эцэст нь харахад амьдарсан хэрнээ амьдраагүй юм шиг. Амьдараагүй юмуу гэхээр сайхан амьдралыг хүсээд л ийм сонголтыг хийсэн байдаг.
Зураг төсөл бол төлөвлөгөө юм. Бүх зүйлийг тооцож, төлөвлөгөөгөө гаргах нь маш чухал юм шүү дээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: