Бүтээн байгуулалтын хандлага амины орон сууц, хаус хороололруу чиглэж байна

  • 2022-06-19 17:13:37

Сүүлийн жилүүдэд иргэдийн хандлага орон сууцны ипотекийн өндөр хүүтэй урт хугацааны зээл гэхээсээ илтүүтэйгээр хэрэглээний зээл авч эрүүл агаарт амины орон сууцанд тав тухтай амьдрах хандлага давамгайлж байна.
Орон сууцны үнийн ерөнхий индекс энэ оны нэгдүгээр сарын байдлаар 1.167 нэгж хүрч, өмнөх сараас 1.01 хувиар буурсан талаар “Тэнхлэг зууч” компаниас мэдээлсэн. Нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод захиалга авч буй шинэ орон сууцны төслүүдийн дундаж үнэ 2.5 сая төгрөг хүрсэн байна. Энэ нь өмнөх сараас бараг хоёр хувиар , өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Саяхан Clubhouse-т барилгын салбарын 2021 оны уулзалт ярилцлагаар 360 гаруй барилга, үл хөдлөх хөрөнгийн төлөөллүүд оролцож саналаа солилцсон юм. Монгол Улсын эдийн засаг энэ онд 4.3 хувиар өснө гэж Дэлхийн банк тооцоолсноо танилцуулсан. Тухайлбал: 1990-ээд оны шилжилтийн үеэс хойших хамгийн хүнд уналттай тулгарч байгаа ч 2021 онд эргэн сэргэх төлөвтэй байна гэжээ. Энэ онд төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах бүтээн байгуулалтуудад 2.4 их наяд баталсан, мөн барилгын салбарт 3 их наяд төгрөгийн санхүүжилт орж ирэхээр байгаа нь барилгын салбар өсөлттэй эерэг жил байхаар харагдаж байна. Барилгын салбарын экспертүүдийн хэлж байгаагаар энэ оны бүтээн байгуулалтын хандлага амины орон сууц, хаус хороололруу чиглэж байгааг хэллээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: