Иргэдийн сонирхолыг ихээхэн татаад буй- Гурвалжин байшинг хэрхэн барих вэ?

  • 2022-06-19 17:24:24

                 Сүүлийн жилүүдэд иргэдийн сонирхлыг ихээхэн татаад буй A Frame House буюу гурвалжингийн байшингийн талаар танилцуулж байна. Нүүрэн тал нь тэр чигтээ шил учраас өвлийн улиралд хүйтэн байхвий, манай цаг уурын нөхцөлд тохирох болуу гэж иргэдээс асуулт маш их ирдэг. Энэхүү гурвалжин байшин нь ОХУ Сибирь, Европын хүйтэн сэрүүн уур амьсгалтай улс орнуудад ихээр баригддаг. Та ямарч хийцлэл, загвартай байшин барилаа гээд барилгын норм дүрэм, стандарын дагуу чанартай дулаалга, суурь, шал, хана, дээвэр дулаан алдагдалгүй л бол амины орон сууцны хийцлэл дизайнаас санаа зоволтгүй хүссэн загвар дизайнаараа төлөвлөж, барих боломжтой. Манай оронд гадны болон дотоодын чанартай барилгын материалын сонголт өргөн байгаа учраас мэргэжлийн байгууллага, зөвлөхүүдээс зөвлөгөө авч материалын сонголтондоо анхаарах нь зүйтэй.

Энэхүү загвар нь 68 м2 террас болон мансард төлөвлөж өгсөн.

Давуу тал:
– Жилийн 4-н улиралд амьдрах боломжтой дэвшилтэт эко гурвалжин байшингийн шинэлэг шийдлээс санаа аваарай.
– 3 давхар сайн чанарын вакум цонх нь дулаан алдалт байхгүй. Өдрийн нарны дулаанаар гэрийг нэвт халаана.

Модон материал нь ногоон барилгын стандартад нийцдэг эко материал юм.
– Босох өртөг хямд
– Хурдан баригдана
– Хосломол халаалтын систем-Галлагаа болон цахилгаан халаалт тохиромжтой.

Барилгын үндсэн хийц нь:

Модон материал, Төмөр бетон цутгамал шугаман суурьтай.
Монгол базальт-ын шүршдэг дээврийн дулаалга, чулуун хөвөн дулаалга
Дэд бүтэц: 100 хувь бие даасан шийдэл
Төсөөллийг тань бодит болгох амины орон сууцны зургаа манай мэргэжлийн архитекторуудаар өөрийн хэрэгцээ, санхүүгийн боломж, хүсэл шаардлагадаа нийцүүлэн зураг төсөл, хийцлэлээ гаргуулах боломжтой.

Энэхүү гурвалжин байшинг тэгш, налуу , өндөрлөг ямарч газарт барихад тохиромжтой.

Өндөрлөг газар барьвал үзэгдэх орчин маш сайхан харагдана.

Хийцлэл

Дээвэр дээрээ нарны гэрэл нэвт тусах цонх төлөвлөж өгвөл тохиромжтой. Байгалийн гэрэл нэвт тусаж, нарын элчээр халах боломжтой.

Шүршдэг дээврийн дулаалга нь дулаан алдалтыг бууруулна. Дээрээс нь чулуун хөвөнгөөр дулаална.

Зөвлөгөө мэдээллийг…….Амины орон сууцны инновац хөгжлийн төвөөс бэлтгэв.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: