Зуслангийн газар худалдан авахдаа юуг анхаарах вэ ?

  • 2022-06-20 16:20:52

1. Зуслангийн газар худалдан авахаар сонирхож байгаа бол хойд чиглэлд зүгээр. Манай орны хувьд жилийн турш салхи ихэвчлэн баруун хойноос салхилдаг учир хотын утаа хойшоо явах нь арай бага учир хойд чиглэл хамгийн зөв.
2. Бэлэн тог оччихсон газар авах хэрэгтэй. Тог татахад маш их мөнгө, цаг хугацаа ордог. Ар гүнтэд газар авах хажуудаа тогтой байгаа гэсэн үгнээс илүүү хувь хүний татсан шон трансматор байна уу, тог хажууд ойроос татах боломжтой гэсэн ч тэр нь 10000 шон бол та 25-с 30 сая буулгаж авах болдог. Энэ шонгоос татна гэсэн мөртлөө өөр айлын татсан шугам байдаг цагаа тулахаар тухайн айл нь шонгоосоо тог өгдөггүй.
3. Мэдээж цэвэр цэнгэг агаартай, хотын утаа униар болон машины утаа замын тоос шорооноос хол байж л зуслан гэсэн утгаа хадгална. Үйлчилгээ л хийхгүй бол зам дагуу газар л гээд бдаг юм.
4. Зусландаа очихын тулд их цаг алдахгүйн тулд хотоос хэт хол байх хэрэггүй.
5. Орц гарцны хувьд хөршүүдтэйгээ маргаан, элдэв асуудалгүй байх.

6. Ой мод чухал учир ойгоосоо хол биш бас яг модон дунд байх хэрэггүй. Яг модон дунд бол зундаа их сэрүүн, эрвээхий шавьж хорхой их цуглардаг учир модон дотроо хэрэггүй. Хэдэн жилийн өмнө их түймэр гарахад Москва орчмын олон мянган зуслангийн байшин ой модтойгоо хамт шатаж байсныг санах хэрэгтэй!

7. Хүмүүс тэгш газар гээд нам доор газар их сонгодог. Эсрэгээрээ нам доор газар хэрэггүй. Намгархаг байх нь голдуу байдаг.
Ялимгүй хэвгийдүү ч гэсэн уулын энгэр дээр байрлалтай газар зүгээр. Намаг цэвдэг байхгүй, хавар шар усны үерт автахгүй, зун ус тогтохгүй үер усны аюулд өртөхгүй сайн талтай.
Мөн өвөлдөө чаргаар хүүхдүүдээ гулгуулж болох сайн талтай байдаг. Мөн урд айл чинь танай харагдах орчинг халхлахгүй сайн талтай. Газрын хэвгий бол одоо асуудал биш болсон. Харин ч янз бүрийн байдлаар гадна тохижилт хийхэд хэвгий газрыг ашигтай байдлаар ашиглаж тохижуулдаг болсон.
8. Болж өгвөл тухайн зуслангийн бүсийнхээ дээд талд байвал илүү сайн. Дээд айлын чинь бохирын байгууламжнаас бохир ус хөрсөөр дамжин танайх руу ирэх магадлалтай.
9. Мэдээж бичиг баримт нь хуулийн дагуу гарсан, албан ёсны хаягаа авсан байх хэрэгтэй.

10. Хөрс нь яг байгалиараа бохирдоогүй цэвэр байх. Мод,бут,цэцэг,жимс,ногоо тарьж болох эрүүл хөрстэй байх.
11. Утасны сүлжээ сайн барьдаг ч гэсэн 3G барьдаггүй бол та интернэтгүй л гэсэн үг.

12. Хотоос хол биш мөртлөө төлөвлөлт сайтай, шавааралдаж бужигнаагүй цэгцтэй төлөвлөлттэй газар байх.
13. Нарны тусгал маш чухал шүү. Аль ч улиралд нар сайн тусдаг, наранд ээвэр салхинд нөмөр байх.
14. Авах газар чинь кадастрын зургийнхаа дагуу хайс юм уу хашаатай байвал дараа нь элдэв хэл ам,маргаан гарахгүй амар байдаг.

15. Тав тухтай, зай талбайдаа баригдахгүй өөрийнхөө хүссэнээрээ гадна тохижилтоо хийж спорт талбай, тоглоомын талбай, цэцгийн мандал, хүлэмж, сүүдрэвч ландшафт, явган хүний зам, машины зогсоол зэргээ тэнүүн сайхан төлөвлөж тохь тухтай амьдрахын тулд зуслангийн газар чинь том тусмаа л зүгээр.

Угаасаа хотод ойр зуслангийн гоё газар олдохгүй байгаа учир ирээдүйд газар улам л үнэд орно.

#CopyPost Baagii Barkhas

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: