Амины орон сууцны төсөвт өртөгийг зураг төсөл дээр үндэслэж гаргах нь бодитой…

  • 2022-06-20 17:17:29

Монголын Амины орон сууцны инновац хөгжлийн төвийн зөвлөх, Монгол Улсын мэргэшсэн төсөвчин Р. Батбаярийг танилцуулж байна.
Боловсрол: 1979-1985 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг Иргэний ба үйлдвэрийн инженер мэргэжил эзэмшсэн.
2001 оноос Монгол улсын мэргэшсэн төсөвчин
АЖЛЫН ТУРШЛАГА: 1985 үйлдвэрчний төв зөвлөлд ахлах даамал
1986 Тээврийн эрдэм шинжилгээ зураг төслийн институт-Инженер
1988-1991 СОТ засал чимэглэл удирдах газар хэсгийн дарга
1999-2007 он БАМДИ-Барилга хот байгуулалт нийтийн аж ахуйн удирдах газарт арга зүйч багш, мэргэжилтэн
2007-2009 Очирт төв Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт захиалагчийн инженер
2009-2021 Батван ХХК-г үүсгэн байгуулагч

ТӨСВИЙН ТООЦОО ХИЙСЭН БАРИЛГА ОБЬЕКТУУДЫН АЖЛУУДААС ДУРЬДВАЛ
 2009 ОН 300-Н ХҮҮХДИЙН ТӨРӨХ ЭМНЭЛЭГ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ
 2016 ОН ТӨСВИЙН ТОДОТГОЛ ӨӨРЧЛӨЛТ
 2011 АРХАНГАЙ ИХ ТАМИР СУМ 100-Н ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ
 2012 АРХАНГАЙ ЭРДЭНЭБУЛГАН СУМ 150 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ
 2009-2013 ДУНДГОВЬ, ДЭЛГЭРХАНГАЙ, ХОВДЫН МАНХАН, БАЯНХОНГОР БУУЦАГААН ЗЭРЭГ 8-Н СУМД 15 ОРТОЙ ЭМНЭЛЭГҮҮДИЙН БАРИЛГЫН ТӨСӨВ
 2019 ЗАВХАН ЭРДЭНЭХАЙРХАН СУМ 240 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ
 2006-2021 ИРГЭН, ААН-ЫН ЗАХИАЛГАТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ, ОРОН СУУЦ, ХАУС, ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГА НИЙТ 300 ОРЧИМ БАРИЛГЫН ТӨСӨВТ ӨРТӨГ БОДСОН БАЙНА.

Амины орон сууцны төсөвт өртөгийг тооцоолохдоо юун түрүүнд өөрийн санхүүгийн боломж, хэрэгцээ шаардлагандаа нийцсэн зураг төслийн ажлаа мэргэжлийн байгууллагаар хийлгэсний үндсэн дээр материалын түүвэр нь гарна. Түүний дараагаар амины орон сууцныхаа зураг төслийг үндэслэж байшин барихад шаардагдах төсөвт өртөг гарна.

Манайхан зураг төслөө хийлгээгүйгээс болж, өөрсдийн төсөөллөөрөө баримжаалаад төсвөө гаргачихдаг. Тэр нь эцэстээ хөрсөндөө буудаггүй, тооцоолоогүй зардлууд гарч хагас дутуу барилгатай үлддэг. Өөрөө байшингаа барих гэж байгаа хүмүүст бол техникээс авхуулаад ажилчидын хоол хүнс өдөр тутмын зардал гэх мэт барилгын төсөвт тусгагдаагүй урсгал зардлууд маш ихээр гардаг.

Ийм байдлаас үүдэж таны байшингийн санхүүгийн байдал тооцоолсон төсөвт өртөгөөс давж, барилгын ажил зогсоход хүрнэ, эсвэл нэмж зээл авах гэх мэт эрсдэлүүд тулгардаг. Тийм учраас хэмнэх гэж байгаад тэр нь эцэстээ хэмнэсэнээсээ эсийн болдог тул аль болох мэргэжлийн компанид нь бүхнийг даатгах нь оновчтой.

Амины орон сууцныхаа төсөвт өртөгийг тооцоолохдоо дараах дарааллаар төлөвлөх хэрэгтэй.

Барилгын ажил: Газар шорооны ажил,суурийн ажил, хана, хамар хана, хучилт, дээвэр, хаалга, цонх, шат, шал
Тусгай ажил: Халаалт, салхивч, цэвэр, бохир ус, дотор гэрэлтүүлэг, гадна шугам сүлжээ, гадна засал, дотор засал, бусад ажлууд /
Амины орон сууцны барилга угсралтын ажлын зайлшгүй дагаж мөрдөн гүйцэтгэх баримт бичиг бол төсөв юм. Төсөв нь ажиллах хүч, материал, тээвэр, машин механизмын гэсэн үндсэн зардлуудаас бүрддэг.

Төсөв бодох дараалал: Зураг төсөлтэй танилцах, Төсөв зохиох үе шатны ажлын жагсаалт гаргах, Цалингийн зардлын тооцоо, материал,үнийн тооцоо, тээврийн зардал, нэгтгэсэн зардлын тооцоо хийнэ.

Барилга угсралтын ажилд цалингийн зардлын тооцоог үе шатны ажил тус бүрээр 2021 оны барилгын ажил гүйцэтгэлийн үнэлгээг ажлын тоо хэмжээгээр үржүүлэн тооцож болно. Материалын зардлын тооцоог хийх, материалын үнийг судалж, нэгжийн үнийг тогтооно.

БАРИЛГЫН ТӨСВИЙН ЗАДАРГАА:
Суурийн ажил:
Суурийн уланд хайрган дэвсгэр үе хийх
Шугаман суурь цутгах
Суурийн босоо гадаргууд ус тусгаарлагч хийх
Нийт үнэ:
Хана, хамар хананы ажил:
Гадна блокон хана өрөх
Төмөр бетон багана бүс бетон зутгах
Дотор тоосгон хана өрөх
Гадна дулаалга
Гадна фасад
Нийт үнэ гарах
Шалны ажил:
Бетонон шал зутгах
Паркетан шал угсрах
Шалны плита наах
Нийт үнэ гарах
Дээврийн ажил:
Банзан шувуу нуруу
ОСП хавтан хучилт
Дээврийн дулаалга
Долгионт төмөр дээвэр угсрах
Нийт үнэ гарах
Хаалга цонхны ажил:
Цонх угсрах
Цонхны тавцан угсрах
Гадна бүргэд хаалга
Нийт үнэ гарах
Дотор заслын ажил:
Хаалга цонхны амалгаа хийх
таазанд гипсэн хавтан хийх
Плита наах
Замаска хийх
Эмульс хийх
Обой наах
Нийт үнэ гарах
Бохир ус, агааржуулалтын хоолой угсралт:
Нийт үнэ гарах
Халаалтын ажил:
Радиотар угсрах
Цахилгаан халаалтын зуух угсрах
Нийт үнэ гарах
Дотор цахилгааны ажил:
Нийт үнэ гарах

Эдгээр хүчин зүйлээс үндэслэж барилгын төсөвт өртөг гарна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: