2 давхар байшин гэхээрээ л хэт том нүсэр байх албагүй…

  • 2022-06-20 17:19:56

Төлөвлөж бодож хийсэн зүйл огт төлөвлөгөөгүй хийсэн зүйлээс ямагт илүү байдаг төдийгүй эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг. Ийм учраас юуны өмнө өөрийн хүсч буй байшингийн төлөвлөлт, архитектурын шийдэл, интерьер дизайн ямар байх талаар байшингаа барихаас ч өмнө цаасан дээр буулгаж, төлөвлөх хэрэгтэй.

Төлөвлөхдөө газраа нарийн хэмжиж, зай талбайгаа тооцоолох нь зүйтэй. Ингэснээр таны хийх зүйлийн хэмжээ гарах төдийгүй үнэ өртгийн багцаа бий болох юм. Бүх зүйлийг өөрөө тооцоолоод хийж болох ч энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагад хандаж хийлгэвэл илүү тодорхой ойлгомжтой болно. Зургийн дагуу байшингаа барьж дуусаад газар доогуурх инженерийн байгууламж шугам сүлжээгээ хийж дууссаны дараа гадна тохижилтын ажлаа эхлэх хэрэгтэй. Үүнд: Цэвэр бохир усны шугам, цахилгааны шугам, худаг, ус зайлуулах хоолой гэх мэт орох бөгөөд ингэх нь хийсэн зүйлээ эвдэж сүйтгэхгүй байх сайн талтай.

Цар тахлын улмаас хүмүүс зайнаас ажиллаж байгаатай холбоотойгоор хотын төвлөрлөөс хол, байгальд ойр байрлалыг хүмүүс сонгох болсон. Үүнийгээ дагаад амины орон сууцны архитектурын шийдэл, интерьерийн чиг хандлага хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцэхүйц өрөөний төлөвлөлтүүд хувийн орон зай буюу ажлын өрөө, амралтын хэсэг, ландшафт гадна тохижилт цэцэрлэгжүүлэлт, зэрэг нэгдсэн цогц бүтээн байгуулалтыг сонирхож байна.

Энэ нь эргээд нийлүүлэлт талын үзүүлэлт болж байгаа аж. Үүнийг дагаад дунджаас тансаг зэрэглэлийн амины орон сууц, хаусны үнэ ирэх гурван жилүүдэд өсөх төлөвтэй байна. Цар тахлын улмаас 2021 оны эхний хагаст амины орон сууцны эрэлт хэрэгцээ өндөр байна.

Таны төсөөллийг бодит болгох зураг төслийн ажлыг манай архитекторууд мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. 99992844 80902844

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: