Түүхэн барилгыг хэрхэн хадгалах вэ?

  • 2022-06-20 17:44:24

Түүх бол тухайн соёл үндэстний хамгийн нандигнан хадгалах, тэр соёлыг юуг яаж туулан одоог хүргэн хөгжсөнийг харуулах баримт болдог. Уг түүхийн нотлох баримтуудаас түүхэн барилга нь архитектурын дурсгал эсэхээс үл хамааран 50-аас дээш жилийн настай барилга ба байгууламжийг хэлдэг бөгөөд бусад түүхийн сурвалжуудтай харьцуулахад хөдлөшгүй, хүн бүрт ил тод байх нотлогоо болдог.
Түүхэн барилга бүрт тулгарч буй асуудал нь өөр өөр боловч тэдгээрийг авран авч үлдэх 6 үндсэн арга байж болно./Орчин үеийн технологийн дэвшлээр нэмэгдэж болно./

1. Арчлан хадгалах /Preservation/

Барилгын ашиглалтын явцад анхдагч материал бүтээцийг арчлан гамнаж, эвдрэл гарахаас сэргийлэх, эвдрлийг даамжруулалгүй засах зэргээр насжилтыг удаашруулан он удаан жил хадгалан авч үлдэж болно.

2. Сэргээн босголт /Restoration/

Сэргээн босголтын ажил нь түүхэн барилгыг тодорхой хугацаанд буцааж хэвэнд нь оруулахад чиглэсэн хадгалалтын төрөл юм. Энэхүү арга нь түүхэн баримт бичигт үндэслэх (зураг төсөл, гэрэл зураг орно), анхны барилгын материал, техник хэрэгслийг ашиглан барилгыг тодорхой хугацаанд дүр төрхийг нь сэргээн засварлах ажлыг багтаана.

3. Нөхөн сэргээлт/Rehabilitation/

Ашиглалтаас гарсан, хаягдсан барилгуудыг анхны онцлог шинж чанарыг хадгалан төлөвлөлт, бүтээцлэл, ландшафт зэргийг шинэчлэн засаж болдог.

4. Ашиглалтыг өөрчлөх /Adaptive reuse/

Хамгийн энгийн жишээгээр хэлэхэд хуучин мужааны газар, жижиг үйлдвэр байсан газруудыг музей болгон хадгалах гэх мэтээр хаягдах, нураах зэрэг асуудлаас сэргийлэх

5. Хадгалах /Mothball/

Хөрөнгө мөнгө, засгийн газрын журам дутагдалтай, эсвэл барилгын ирээдүйн зорилгын талаархи тодорхой зорилго, зорилт байхгүй эргэлзээтэй үед зарим түүхэн барилгыг хадгалах хамгийн сайн арга нь ирээдүйд найдах байж болох юм. Гэхдээ энэ арга нь урт хугацаанд байх нь учир дутагдалтай. Өөрөөр бол аль болох хурдан хөрөнгө оруулагч, тусламж зэргээр шинэчлэх хүртэл түр хадгална гэсэн үг.

6. Шилжүүлэх /Move/

Түүхэн барилгыг анхны байршилд нь хадгалах боломжгүй тохиолдол байдаг. Байгалийн хүч, хот төлөвлөлт эсвэл газар өмчлөгчдийн нөлөөнөөс хамааран цорын ганц шийдэл бол барилгыг бүхэлд нь шинэ байршилд шилжүүлэх явдал юм. Зарим түүхчид, олон нийт уг барилгыг анхны байрлалаас нь өөрчлөхийг буруушаадаг чтүүхэн барилгыг нүүлгэх нь барилга байгууламжийг бүхэлд нь хогийн цэгт хаях эсвэл нураахаас хамаагүй дээр үр дүн юм.
Зургийн тайлбар: АНУ, Виржиниа муж,
Фрэнсис Лайтфут Ли, Тайло Ли нарын гэр
Архитектор: Мачадо Силветти Machado Silvetti
Баригдсан он: 1769 он /2023онд хэрэгжих төсөл/
Бэлтгэсэн: Б. Энхцэцэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: