100 м2 газарт барьсан хоёр давхар амины орон сууц

  • 2022-06-20 18:26:18

            Японы нийслэл Токио хот 20 сая гаруй хүн амтай дэлхийн хамгийн өндөр өртөгтэй өндөр хөгжилтэй хотын тоонд ордог. Уур амьсгалын хувьд чийглэг зундаа бүгчим халуун, хамгийн тохиромжтой улирал нь намар байдаг. Өвөлдөө ч хасах хэм руу орохгүй дулаахан хотуудын нэг юм. Япон айлд зочлоход айл бүр онцлог өнгө аястай, цаанаа л нэг тохилог байдлыг мэдрүүлж эзэгтэй нар нь гэрийн ажил, хоол унд хийх зэрэгт огтхон ч түүртдэггүй мэт санагддаг. Энэ нь тэд орон байрныхаа зохион байгуулалтыг анхнаас нь өөрийн хүсэл сонирхол, амьдралын хэв маягтайгаа сайтар уялдуулан, нямбай төлөвлөдөгтэй хамгийн их холбоотой.

Харин бидний хувьд амины орон сууцаа барихдаа нарийн тооцож төлөвлөдөггүйгээс хөрөнгө мөнгө, цаг хугацаа, сэтгэл зүрх гээд их зүйлээ үрэн таран хийж, хотын төв болон захаар эв хавгүй, эзэнтэй эзэнгүй байр сууц овоорсоор л байна.

Хүмүүс орон сууцаа барихдаа бат бөх байдал, ая тухыг нь бодож ихэвчлэн чанартай материал ашиглахыг эрмэлздэг. Гэвч шаггүй хөрөнгө хүч, бие сэтгэлээ зориулж барьсан байшин нь өвөл зунгүй өртөг багатай, байнга амьдрахыг хүсэх тааламжтай гэр нь болж чаддаггүй нь харамсалтай.

100 м2 газарт 2 давхар байшин хэрхэн төлөвлөж байгаа жишээг хүргэж байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: