Амины орон сууцныхаа өрөөний стандартыг зөв тодорхойлох нь…

  • 2022-06-20 18:58:58

             Нийтлэлийн эхэнд дурдсан шиг өрөөний хуваалтанд барилгын хийцлэл чухал үүрэгтэй ч өрөөний хамгийн бага боломжит хэмжээ, хамгийн их байж болох нөхцөлүүдийг ойлгож авахгүйгээр өрөөний хуваалт хийх нь усны гүнийг мэдэхгүйгээр шумбахтай ижил юм.

Учир нь хүн хэтэрхий том орон зайтай орчинд өөрийн эрхгүй биеэ хурааж, хөдөлгөөнөө хянадаг ба энэ нь таагүй байгаагийн хамгийн эхний шинж юм. Иймээс ордон, хурлын заал, урлаг заал гэх мэт барилгууд хүний чөлөөт байдлыг нүсэр орон зайн эзлэхүүний мэдрэмжээр дарж байдаг. Ийм орон зай нь хэдийгээр хүний ажиллаж амьдрах таатай орчны температуртай байсан ч хүнд 1-2 градусаар хүйтэн байгаа мэт мэдрэгддэг байна. Мэдээж дараагийн шалтгаан нь том өрөөнүүд халаалтын болон гэрэлтүүлгийн зардал өндөр байх нь ойлгомжтой.

Харин эсрэгээрээ хэт жижиг байх нь хүнийг тайван тухгүй байлгаж гэртээ байх хүслийг нь эрс дардаг. Хэт жижиг орчин нөгөөтэйгүүр агаарын солилцоо тун муу байхаас гадна хэвийн хөдөлгөөнд байнга саад учруулах (хөлөө цохих, бүдрэх, толгойгоо юманд цохих, байнга гэр бүлийнхээ гишүүдтэйгээ хажуулдаж зөрөлдөх гэх мэт), дуу чимээний өндөр бохирдол, агаарын чийгшил өндөр, төрөл бүрийн ахуйн үнэр нэвт шингэсэн орчин үүсгэдэг. Энэ мэт хүвь хүний онцлог, эрүүл мэндийн байдал, сэтгэхүйн онцлог, зан чанарт орчны болон орон сууцны төлөвлөлт өөр өөр нөлөөлөл үзүүлж болно.

Тэгэхээр дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд хүний амьдрах орчин нь хүний тав тух, тайван байгаа мэдрэмжээр дамжуулан ажил, амьдралдаа амжилттай явах, эрүүл, сэргэлэн цовоо байх нөхцөлийг ч хангадаг гэж ойлгож болно. Тиймээс та амины сууц, гэрээ төлөвлөхдөө хайнга хандвал “байшин тань” танд тэгж л хандах болно.

Дээрх учир шалтгаанаас үүдэн өрөөний зохимжтой төлөвлөлт гэж юу вэ?, аль өрөөнд бид илүү анхаарах шаардлагатай вэ? гэдэг асуултад төвлөрч цааш үргэлжлүүлцгээе.

Сошиал сувгаар дамжуулан “Амины сууцны аль өрөө хамгийн чухал гэж та боддог вэ” гэсэн санал асуулгыг явуулахад нийт 326 хүн оролцсоноос 50 болон түүнээс дээш хувь нь зочны өрөө, гал тогоо, унтлагын өрөө хамгийн чухал гэж саналаа өгчээ. Үүнийг гадны жишигтэй тухайлбал АНУ-ийн National Association of Realtors буюу Үндэсний Реалторуудын холбооноос 2019 онд гаргасан худалдан авагч нарынхаа дунд хийсэн судалгааны тайлангийн үр дүнтэй бараг ижил байгаа юм.

Тиймээс бид эхний ээлжинд зочны өрөө, гал тогоо, унтлагын өрөөнд төлөвлөлтийн наад захын шаардлагуудыг яаж хангуулах талаар нийтэлж байна.

Зочны өрөө: Зочны өрөөг төлөвлөлтийн хувьд бага, стандарт, том гэж 3 хувааж болно. Энэ өрөөний хэмжээ, төлөвлөлтөд нөлөөлөх гол хүчин зүйл нь буйдан түүний дагалдах ширээ, сандал болон зурагтын /телевиз/ хоорондох зай болно. Ялангуяа зурагт төрөл бүрийн хэмжээтэй болсон учраас дэлгэцийн өргөн болон түүнийг үзэх зай хэмжээг харгалзах нь энэ өрөөнд чухал үүрэгтэй.

Зурагт эсвэл ил камен зуух зэргээс зай авах энэхүү шаардлагаас үүдэн зочны өрөө голдуу тэгш өнцөгт хэлбэртэй төлөвлөгддөг байна. Санаа өгөх үүднээс дараах төлөвлөлтүүдийг танилцуулж байна. Үүнд:

Унтлагын өрөө. Монгол гэрт зөвхөн нэг орны хэмжээгээр ойлгогддог байсан энэ хэсэг барилгажилт эхэлсэн он жилүүдэд арай томорсон боловч хүүхдийн өрөө, ажлын өрөө, гоо сайхны өрөө, хувцасны өрөөнүүдтэй нэг дор байсаар л ирсэн. Одоо харин энэ өрөө бүрэн утгаараа зөвхөн “унтлагын өрөө” зориулалтаар ашиглагдах болсон нь бидний дэвшлийн бас нэгэн хэсэг юм.

Энэ өрөөний төлөвлөлтийн гол чухал үзүүлэлт бол ор. Бид голдуу евро стандартын ор хэрэглэгдэг учраас өрөөний зохион байгуулалт ч европ стандартын зохион байгуулалт руу шилжиж байна. Энэхүү өрөөнд тавигдах гол шаардлага нь хэт намхан биш тааз, үзэгдэх орчин сайтай цонх, сайн хөшиг, хувцасны шүүгээ, явган шүүгээ, зочны өрөө болон гал тогооноос хол оршиж байхаас гадна орны эргэн тойронд хүн ямар ч төвөггүй явах боломжтой 50 см-ээс дээш зай гаргаж төлөвлөх нь ашиглахад чухал юм.

Унтлагын өрөөг евро стандартаар сонгож байгаа орны ангиллаар тогтоодог тул уг стандартын хэд хэдэн хувилбарыг санаа авах үүднээс сонирхуулъя.

Дээрх өрөөнүүд нь байж болох хамгийн боломжит стандарт хэмжээ, төлөвлөлт бүхий өрөөнүүд бөгөөд үүнээс том байж болох нь таны болон гэр бүлийн гишүүдийн тань хүсэл, шийдвэрээс хамааралтай юм.
МЭРГЭШСЭН ИНЖЕНЕР Б.МӨНХБААТАР

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: