Амины орон сууцны чиг хандлага

  • 2022-06-20 19:26:19

                 “Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв”-ын энэ удаагийн онцлох зөвлөгөө мэдээллээр “Амины орон сууцны чиг хандлага” сэдвээр мэдээлэл бэлтгэлээ.
Жил ирэх тусам иргэдийн хандлага агаарын бохирдол , цар тахалаас үүдэж эрүүл агаарт эдлэн газартаа тав тухтай орчин бүрдүүлж эрүүл амьдралын хэв маягийг илүүд үздэг болсон. Энэ ч үүднээс амины орон сууцанд амьдрах сонирхолтой иргэдийн эрэлт нэмэгдсээр байна.

Амины орон сууцтай болохоор төлөвлөж буй иргэдийн хандлага нь эдийн засгийн хэмнэлттэй, ашиглалтын зардал бага, эрүүл мэнд байгаль экологид ээлтэй, ногоон барилгын стандартад нийцсэн гэх мэтчилэн олон хүчин зүйлд анхаарч сонголтоо хийдэг болсон. Ногоон барилгын стандартыг мэдэж байх хэрэгтэй. Гадна дотроосоо сайхан байшин байлаа гээд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гаднаа гяланцаг дотроо паланцаг байшин босвол асуудал араасаа дагуулж үргүй зардал гарсаар байх болно. Эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, ашиглалтын зардал багатай байх, нөөцийг үр ашигтай ашигласан байх, барилгын ажлын төлөвлөлт, архитектурын шийдэл хийхээс эхлээд барилгыг барих үйл явц, ашиглаж буй барилгын материал, барилгын дотоод, гадаад орчин зэргийг бүхэлд нь цогцоор нь авч үзнэ. Ногоон барилгыг хэрхэн төлөвлөснөөс хамаарч зардал харилцан адилгүй. Ердийн барилгыг бодвол шаардлагад нийцэх барилгын материал, үнэ, чанар, мэргэшсэн ажиллах хүч, ухаалаг систем гэх мэт анхны хөрөнгө оруулалтын хэмжээ өндөр байдаг. Гэсэн ч ашиглалтын явцад урсгал засварын зардал багатай, эрчим хүчний хэмнэлт гэх зэргээр хөрөнгө оруулалтаа нөхөх бүрэн боломжтой. Нэг ёсондоо чанартайг сонгож эцэст нь бага төлнө гэсэн үг. Барилгын материалын чиг хандлага ч үүнийг дагаад үйлдвэрлэгчид, дэлхийн брэндүүд чанар гэхээсээ илүүтэйгээр хүний эрүүл мэндэд ээлтэй байх талаас нь бодолцож, эрүүл эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр анхаарах хандлагатай болсон.

 

Иргэдийн сонирхол 80 м2-100 м2 амины орон сууцыг сонгож байна.

Иргэдийн хандлага жилийн дөрвөн улиралд амьдрах боломжтой хэт нүсэр том байшин гэхээсээ илүүтэйгээр өөрийн хэрэгцээ шаардлага, санхүүгийн боломж, ашиглалтын зардал зэргээ нарийн тооцоолж, 80 м2-100м2 хүртэлх нэг давхар амины орон сууцыг түлхүү сонирхож байна. Архитектурын хувьд уламжлалт загвараас татгалзаж, орчин үеийн модерн хэв маягийг илтгэсэн, үнэ цэнэтэй харагдахуйц шийдлийг сонгож байна. Энэ жилийн иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн онцлох зураг төслийн ажлуудаас танилцуулж байна.

Энэхүү амины орон сууцны зураг төсөл нь 98,2 м2 талбайтай.
Өрөөний зохион байгуулалт нь: Зочны өрөө, гал тогоо, техникийн өрөө, ариун цэврийн өрөө, унтлагын өрөө-3, гонх зэргийг төлөвлөж өгсөн.
Архитектур дизайны хувьд шалнаасаа тааз хүрсэн саруул том цонх, Япон хэв маягийг илтгэх экстерьер, интерьерийг тусгаж өгсөнөөрөө олон давуу талтай. Өдрийн турш байгалийн гэрэл нэвт тусч, нарны дулааныг шингээж, эрчим хүчний хэмнэлттэй.
Барилгын хийцлэлийн хувьд Мак-ын евро стандартын 3,75-тай блок, Герман стандартын 3-н давхар вакум цонх гэх мэт дулаан алдагдал багатай хийцлэлийг сонгосон.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: