Ногоон барилгын стандартыг нэвтрүүлэх нь арга хэмжээ амжилттай боллоо

  • 2022-06-20 19:34:24

Барилга бүтээн байгуулалтын салбар асар хурдацтай хөгжиж буй өнөө үед Барилгын компаниуд, материалын ханган нийлүүлэгчид, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүддээ тогтвортой хөгжлийн бодлого буюу ногоон барилгын стандартыг нэвтрүүлэх, гэрчилгээжүүлэх, олон улсын туршлагыг нутагшуулан нэвтрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан Ногоон барилгын стандартыг нэвтрүүлэх нь арга хэмжээ өчигдөр Их Монгол комплексийн хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү арга хэмжээг Амины орон сууцны инновац хөгжлийн төв болон IUE GROUP хамтран зохион байгуулж, амины орон сууцны чиглэлээр салбартаа тэргүүлэгч 20 гаруй аж ахуйн нэгж, мөн инновац нэвтрүүлж буй барилгын материалын чиглэлийн 10 гаруй байгууллага хамрагдаж, өөрсдийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар танилцуулга хийж, нэтворкинг буюу хамтын ажиллагаагаа тэлсэн маш үр дүнтэй уулзалт, арга хэмжээ боллоо гэж оролцогчдын зүгээс сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.

Арга хэмжээний онцлох экспертээр Олон улсын ВЕЕ инкорпорэйшнс Монголия Ногоон барилгын зөвлөх компаны Бизнес хөгжлийн менежер Л.Мандариваа, Тогтвортой хөгжлийн төслийн менежер, инженер Ж.Номиндарь нар ногоон барилгын үнэлгээний системүүд, гэрчилгээжүүлэлт
– Ногоон барилгын ойлголт
– Тогтвортой хөгжил
– Ногоон барилгын үр өгөөж
– Жишээ сургалтыг сонирхолтой бодит жишээн дээр тайлбарлан ирсэн зочдын оюунд үнэтэй хөрөнгө оруулалт болж өглөө. Тус сургалтаар салбарын компаниуд ногоон барилгын гэрчилгээжүүлэлт компаны стратегийн хөгжилд ямар чухал болохыг танин мэдсэн үр өгөөжтэй сургалт болсон юм.

Олон улсын ВЕЕ инкорпорэйшнс Монголия Ногоон барилгын зөвлөх компани нь Bisagni Environmental Enterprise нэртэйгээр анх 2009 онд Шанхай хотод үйл ажиллагаа явуулж эхэлсэнээс хойш өдгөө дэлхийн олон улс оронд олон томоохон төсөл хөтөлбөрүүдэд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ амжилттай үзүүлсэн үр дүнтэйгээр ажиллаж байгаа юм.
Барилгын дизайн, экспертиз дүн шинжилгээ, инженеринг ноу-хау, материалын загвар шийдэл зэрэгт цогц зөвлөх үйлчилгээ үзүүлж, тухайн төслийг тогтвортой хөгжлийн зорилт чиг хандлагад бүрэн нийцүүлж, нийгэм, байгаль орчны болон эдийн засгийн нөлөөллийг сайжруулах замаар төслийг тань өндөр чанартай хөрөнгө оруулалт болгон хувиргахад зорин ажилладаг.

Дэлхийд тогтвортой хөгжлийн чиглэлээр мэргэшсэн, тэргүүлэгч зөвлөх компаниудын нэг бөгөөд Green Building Certification INC байгууллагын LEED сертификатын магадлан итгэмжлэгдсэн төлөөлөгч, IWBI-ийн гол түлхүүр гишүүн, 12 жилийн турш тогтвортой хөгжлийн зөвлөх үйлчилгээг дэлхийн өнцөг булан бүрт, байршилаас үл хамааран хүргэдэг.

Монгол улсын Улаанбаатар хот дахь BEE Mongolia оффис нь өөрсдийн болон бусад орон дахь салбар оффисын мэргэшсэн инженер техникийн ажилчдын мэдлэг чадварт суурилсан Монголд хамгийн анхны албан ёсны Ногоон барилгын зэрэглэл тогтоох үнэлгээний систем- ийн зөвлөх үйлчилгээг үзүүлж .

 

Арга хэмжээний хоёр дахь сургалтыг Эрчим хүчний хэмнэлттэй барилгын цонх, шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны хүндэт Ерөнхийлөгч, Монгол улсын зөвлөх инженер Л. Гантөмөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийнхээ ач холбогдлыг танилцуулсан юм.

Оролцсон байгууллагууд хоорондоо танилцан хамтын ажиллагааны талаар ярилцсан үр дүнтэй уулзалт арга хэмжээ болж өндөрлөлөө. Цаашдаа Амины орон сууцны инновац хөгжлийн төв олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж байх болно.
Их Үйлсийн Эрэлд группын номын өргөө буюу ёслол хүндэтгэлийн өргөөнд дурсгалын зургаа татууллаа.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: