Амины орон сууцны хотхоны төсөл хэрэгжүүлэгч нарт зориулсан арга хэмжээ боллоо

  • 2022-06-20 19:39:55

         Амины орон сууцны инновац хөгжлийн төвөөс барилга бүтээн байгуулалтын улиралыг угтаж Амины орон сууцны төслийн менежментийг амжилттай хэрэгжүүлэх нь арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд барилгын салбар тэр дундаа амины орон сууцны чиглэлээр төсөл хэрэгжүүлэгчид, 2022 онд төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж ахуйн нэгж иргэд, барилгын материалын чиглэлийн компаниуд, амины орон сууцны гүйцэтгэгч компаний төлөөллүүд гээд нийт 70 гаруй оролцогчтойгоор арга хэмжээ болж өндөрлөлөө.

Арга хэмжээний илтгэгч зочидоор Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлагчдын Нэгдсэн Холбоог үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн, Мэско Консалтинг ХХК захирал, Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, маркетингийн зөвлөх П.Одгэрэл урилгаар оролцож Амины орон сууцны  төслийн борлуулалт, маркетинг, концепц-сурталчилгааны бодлого стратеги, хэрэглэгчдийн судалгаа зэрэг маш сонирхолтой сэдвээр илтгэл тавьсан юм.
 
 
Мөн Эрчим хүч дулаан хангамжийн олон улсын зөвлөх эксперт, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-ийн Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн ахлах С.Түвшинхүү оролцож “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц ба түүнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтүүд” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, банкуудаас тавьж буй амины орон сууцны ногоон зээл олгох шалгуур үзүүлэлтийн дагуу хэрхэн Барилгын эрчим хүчний үр ашгийг тодорхойлох гэрчилгээжүүлэлт авах талаар төсөл хэрэгжүүлэгчдэд илтгэл тавьж, асуулт хариултаар үргэлжилсэн юм.
 
 
Манай төвөөс төсөл хэрэгжүүлэгч нартаа хэрэгцээтэй мэдээллийг нэг дор хүргэх үүднээс Эрчим хүчний хэмнэлттэй цонх, шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б. Ууганбаяр 2022 оны 01.01-ны өдрөөс батлагдсан цонхны чанарын гэрчилгээжүүлэлт, шалгуур үзүүлэлт, хэрхэн төсөл хөтөлбөр дээрээ цонхны чанарын гэрчилгээ авч болох талаар хэрэгтэй мэдээллийг хүргэсэн юм.
 

Түүнчлэн барилгын салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлж буй аж ахуйн нэгжийн төлөөллүүд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах, брошур тараах материал, нэрийн хуудсаа солилцох гэх мэт хамтран ажиллах талаар нэтворкинг хийж, хамтын ажиллагааны талаар саналууд солилцсон үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: