Амины орон сууцны төсөл хэрэгжүүлэгчдэд өгөх зөвлөгөө

  • 2022-06-20 19:43:01

Жилээс жилд иргэдийн эрэлт хэрэгцээг дагаад барилгын салбарт өндөр орон сууцны бүтээн байгуулалтаас илүүтэйгээр амины орон сууцны бүтээн байгуулалт зонхилж байна. Үүнийг дагаад шинэ суурьшлийн бүсүүд бий болох, газрын үнэ цэнэ өсөх гэх мэтчилэн газрын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна. Амины орон сууцны инновац хөгжлийн төв нь иргэдийн эрэлт хэрэгцээн дээр тулгуурлаж дараах зөвлөгөөг хүргэж байна.
Амины орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүд иргэдэд худалдах зорилгоор амины орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бол….

Хамгийн түрүүнд амины орон сууцанд хөрөнгө оруулалт хийх, худалдан авах сонирхолтой иргэд гоё сайхан байшингаас илүүтэйгээр тухайн газрын байршил болоод орчинг худалдан авдаг. Иймд тухайн төсөл хэрэгжүүлэх бүсчлэлийн онцлог давуу талаа төсөл хэрэгжүүлэгчид сайтар судлах хэрэгтэй. Жишээ нь: Зуслангийн бүс мөртлөө гэр хороолол дунд байгаа мэт орчинтой, орц гарц муу, намаг цэвдэгтэй газар хичнээн үнэтэй тансаг том м2-тай хаус барилаа гээд хүн тухайн орчинд тансаг хаус худалдан авахгүй. Иймд бүсчлэлийн онцлогтоо тохирсон, иргэдийн эрэлтэнд таарсан м2-тай хэт хөөсөрсөн үнэтэй биш төсөл хэрэгжүүлэх нь борлуулалтанд чухал нөлөөтэй.

Манайхан аливаа том ч бай жижиг ч бай төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол ул суурьтай судалгаатай үзэх хэрэгтэй. Таны төсөл хэнд зориулсан төсөл, ямар онцлогыг шингээсэн, хэрэглэгчдээ ямар үнэ цэнэ, өгөөж өгөх гээд төсөл хэрэгжихээс өмнө цаасан дээр нарийн төлөвлөлт хийгээд барилгын зураг төсөлдөө бүгдийг нь шингээх хэрэгтэй. Төсөл бүхэн өөрийн гэсэн үнэ цэнэ, хэрэглэгчийг татах онцлогтой байна гэдгийг мартаж болохгүй. Жишээ нь гадны улс оронд хэрэглэгчдийг татах маркетингийн маш олон арга хэрэгсэл байдаг. Гэрийн смарт төхөөрөмжүүд, гаднаа машинаа угаах хэсэг, зүлэг ногоогоо услах төхөөрөмж зэрэг жижигхэн мөртлөө хэрэглэгчээ татах хүний хэрэгцээнд тулгуурласан урамшууллыг өгдөг. Хүний хэрэгцээ шаардлага хөгжлөө дагаад өөрчлөгдөж байна. Тийм учраас аль болох уламжлалт арга барилаасаа татгалзаж мэдрэмжтэй хандах хэрэгтэй.
Амины орон сууцны чухал хүчин зүйл бол хийцлэл чанар стандартыг ил тод байлгах хэрэгтэй.

Нэн ялангуяа анхлан төсөл хэрэгжүүлэгчид, компаны нэр нь танигдаагүй бол хэрэгжүүлж буй төслийхөө ажлын явц бүрийг баримтжуулж худалдан авагчдад чанартай гэсэн итгэлийг өгөх хэрэгтэй. Худалдан авагчдын зүгээс тухайн төслийг хэн хэрэгжүүлж байгаа, олон жилийн туршлага зэргийг анхаарч үздэг болсон. Ажлын нарийн детал бүр дээр ил далд ажлын акт, зураг, видеогоор дүрсжүүлэх нь чанарын баталгааг нээлттэй сурталчилж байна гэсэн үг. Таны дараа дараагийн хэрэгжүүлэх төсөлд ч давуу талтай. Амины орон сууцны бүтээн байгуулалтын ашиглалтын явцыг орон сууц шиг сөх контор хариуцдаггүй учраас иргэдийн толгой дээр бүх эрсдэл буудаг. Иймд үл хөдлөхийх нь боол нь болгохгүй эзэн шиг байлгахын тулд тухайн төсөлдөө инновацлаг дэвшилтэт технологийг шингээх хэрэгтэй. Илүү дэлгэрэнгүйг… 2022 оны 02.25 ны эвентээс ирж сонсоорой.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: