Ногоон барилгын эзлэхүүн, орон зайн төлөвлөлтийг хэрхэн хийх вэ?

  • 2022-10-05 18:27:41

Ногоон барилгын эзлэхүүн, орон зайн төлөвлөлтийн шатанд доорх үндсэн хүрээний нөхцөлүүдийг тусгаж төлөвлөх хэрэгтэй.
•• Барилгын орон зай - Байгаль орчинд ээлтэй, дулааны хэрэглээний хувьд үр ашигтай байх
барилгын хэлбэр сонгох
•• Орон нутгийн нөөц - Сэргээгдэх эрчим хүч ашиглах боломж нар, салхи, газрын гүний
•• Амьдрах тав тух - Дотор агаарын чанар дуу шуугиан , үнэр, харагдац, функц ба зориулалт,
дулааны тав тух,
•• Барилгын материал - Хэрэглэгчийн эрүүл мэнд, орчны эрүүл ахуй ба хүрээлэн буй байгаль
орчинд сөрөг нөлөөтэй материал, бүтээгдэхүүнээс зайлсхийх
•• Барилгын хэсэг - Барилгын бүтээц болон системийг сонгохдоо байгаль орчинд ээлтэй байх
үзүүлэлтүүдийг онцгойлон анхаарах
•• Барилга үйлдвэрлэл - Барилгын чанарын хяналтыг үе шат бүрд хангах, урьдчилж
үйлдвэрлэх болон тээвэрлэлтэд онцгой анхаарах
•• Барилга ашиглалт - Ашиглалтын хугацааны турш болон засвар үйлчилгээ хийх бүрд эрчим
хүч, байгаль орчинд ээлтэй байх шаардлагуудыг хангах
Орон зай, хэлбэр дүрс
Суурьшлын нягт бүтэц болох олон давхар барилгажилтын “гадна хаших бүтээцийн хэмжээ барилгын эзлэхүүн” харьцаа нь эдэлбэр газартай нэг айлын амины сууцуудаас бага байна.  Барилгын консоль, веранд, тагт гэх мэт хэсэглэлүүд нь гадна хаших бүтээцийн хэмжээг нэмэгдүүлдэг учраас барилгын дулаан алдагдлын хэмжээг ихэсгэдэг. Архитектур төлөвлөлтийн
үндсэн зарчмын дагуу барилга, байгууламжууд хэдий чинээ цомхон хэлбэр дүрстэй байна төдий чинээ бага дулаан алдана, бага эрчим хүч хэрэглэнэ гэж үздэг.

Барилгын гадна хаших бүтээцийн талбайг бууруулах, нарны цацраг нэвтрүүлэх талбайг урд зүгт нэмэгдүүлэх замаар дулаан алдагдлыг бууруулах зорилгоор доорх шийдлүүдийг төлөвлөлтийн шатанд тусгах боломжтой. Үүнд:

•• Барилгын орон зайг авсаархан цомхон байдлаар (компакт) төлөвлөх (Зураг 2.1.7)
•• Урд зүг рүү харсан сүүдрэвчтэй битүү шилэн нүүр тал төлөвлөх (шилэн гадаргууд дулаан
дамжилтын итгэлцүүр (U-утга ) бага буюу сайн үзүүлэлттэй шил хэрэглэх: U=1.1 Вт²К)

Мөн байгалийн биет зүйлстэй төстэй хэлбэр дүрсийг сонгох (органик хэлбэр дүрс, бионик) нь тухайн орчинд зохицсон, сайн ажиллагаатай барилгын орон зай төлөвлөхөд чухал нөлөөтэй.
Зүг чиг
Барилгын зүг чиг ба нарны тусгал, сүүдэрлэлттэй холбоотой үзүүлэлтүүд нь эрчим хүчний хэмнэлттэй, тогтвортой барилгын төлөвлөлтөд түлхүү нөлөөтэй байдаг.
•• Нарны элчийг барилгын дотор орон зайд бүрэн нэвтрүүлж дулааны эх үүсвэр, эрүүл ахуйн нөхцөл бүрдүүлж ашиглах зорилгоор сууцны болон олон нийтийн барилгын үндсэн өрөө тасалгаануудын цонхыг өмнө зүгт хандуулж байрлуулах
•• Эсвэл дээрх шийдлийн урвуугаар барилгын орон зайн чиглэл (ориентац)-ийг өөрчлөх замаар үндсэн өрөө, тасалгаануудыг өдрийн турш нарны шууд тусгалтай ашигтай зүгт байршуулах (Зураг 2.1.8). Энэ нь ихэвчлэн уртрагийн дагуу ориентацтай буюу хойноос урагш, урдаас хойш чиглэсэн барилгын хэлбэрийг бүрдүүлдэг. Дээрх зурагт үзүүлсэн жишээний дагуу барилгын их талыг уртрагийн дагуу төлөвлөх нь өвлийн улиралд нарны илч, дулаан авах боломжтой хаших бүтээцийн талбай, түүний цаана байрлах өрөө тасалгааны тоог нэмэгдүүлэх бөгөөд зуны улиралд нарны хэт халалт үүсэх өрөө тасалгааны тоо цөөн байх давуу тал бүрдүүлнэ.
Барилгын болон өрөө тасалгааны байрлах зүг чигийг анхнаас нь оновчтой шийдвэрлэж нарны гэрлийг нэвтрүүлснээр энергийн хэрэглээг бууруулж зохиомол гэрэлтүүлгийн хэмжээг мөн багасгах нөхцөл бүрдэнэ.

Өвлийн цагт халаалт шаардлагатай барилгын хувьд гол нүүрэн тал нь өмнө зүгт харсан байх ёстой. Дулаан алдагдлыг багасгахын тулд зүүн, баруун болон хойд зүгт харсан талд цөөн буюу жижиг цонх төлөвлөх шаардлагатай.

Доорх зурагт сонгосон жишээ барилга нь урдаа хойш чиглэлд сунасан хэлбэртэй, нэг айлын сууц бүр өмнө зүгт харсан давхар шилэн фасадтай байх ба урд айлын налуу дээвэр нь өвлийн улиралд ч нарыг сүүдэрлэхгүйгээр төлөвлөгдсөн байна. Мөн хажуу хананд жижиг цонх, дээвэр дээр нарны хавтан байрлуулсан зэрэг барилгын зүг чигийг сайн тооцон төлөвлөсөн жишээ барилга байна.

Ногоон барилгын төлөвлөлтийн гол үндэс бол байгаль орчинд аль болох ээлтэй байх гэсэн гол нөхцөл байдаг. Тиймээс ч өмнө Монгол улсад хэвлэгдэж байсан ном товхимлуудад дурдагдаагүй буюу эко шийдэл бүхий архитектур төлөвлөлтийн талаар энэхүү номд дурдаж өгсөн болно.

Эх сурвалж: http://www.reinberg.net,

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: