Ногоон барилга нь эдийн засаг, нийгэм, байгаль орчны үнэ цэнийг нэгтгэдэгээрээ онцлогтой

  • 2023-02-02 12:03:10

     Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий нийтээр бүхийл салбарт Ногоон Эко тодотгол давамгайлах болсон. Ногоон барилга барих, ногоон барилга төлөвлөх гол үндэс нь эрчим хүчний хэмнэлттэй гэдгээс эхлэнэ. 

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилга нь эдийн засаг, нийгэм, байгаль орчны үнэ цэнийг нэгтгэдэгээрээ онцлогтой. Ногоон барилга төлөвлөхөөр бол барилгын бүхий л чиглэлийн мэргэжлийн экспертүүдийн оролцоотойгоор барилгын инженер, архитектор, зураг төслийн баг, тухайн барилгад шаардлагатай оролцогч талуудын хамтын ажиллагаа нягт хамтран ажиллах шаардлагатай. Манай орны хувьд ногоон барилгын үнэлгээний систем бүрэн хэрэгжиж эхлээгүй тул одоогийн нөхцөлд ногоон барилга гэх тодотголыг эрчим хүчний хэмнэлттэй барилга гэдгээр тодорхойлдог. Барилга, хот байгуулалтын сайд болон Эрчим хүчний сайдын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/257, А/252 дугаар хамтарсан тушаалаар “Барилгын эрчим хүчний гэрчилгээ олгох журам” баталсан. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын нутаг дэвсгэрт шинээр төлөвлөх, өргөтгөх, шинэчлэх, сэргээн засварлах, ашиглагдаж буй барилга байгууламжийн эрчим хүчний хэрэглээ (хэрэглээ)-г тооцон үр ашгийн үзүүлэлтээр ангилж гэрчилгээ олгож баталгаажуулж эхлээд байна.

Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв иргэд болон төсөл хэрэгжүүлэгчдэд эрчим хүчний хэмнэлттэй дулаан алдагдалгүй, барилгын эрчим хүчний гэрчилгээтэй жишиг амины орон сууцны зураг төслийг боловсруулж, захиалагчийн хяналтыг хийн ажиллаж байна. Банкуудын эрчим хүчний хэмнэлтэд амины орон сууцны ногоон зээлийн шалгууруудын нэг нь энэхүү барилгын эрчим хүчний гэрчилгээ юм. Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих гэж байгаа иргэд юун түрүүнд мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, мэдээллийг авч зураг төслөө хийлгэж, гүйцэтгэлийн явцад ажлын зургийн дагуу хийгдэх нь чухал юм.

Эрчим хүчний хэмнэлттэй барилгыг дараах үзүүлэлтээр тодорхойлно.

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц гэдэг нь халаалтын эрчим хүчний хэрэглээг 20%-80% бууруулсан барилгыг хэлнэ.

Эрчим хүчний хэмнэлттэй байшин барихад дараах технологийг зураг төсөлд баримтлана.

  1. Нарны энерги буюу байгалийн гэрэлтүүлэг, дулааныг цонхоороо өдрийн туршид хүлээж авах шийдэлтэй байх. Өрөө тасалгаануудын цонхыг нар тусах өмнө зүгт байрлуулж, цонхны дулаан алдагдал, хана, хучилт зэргийг сүүдэрлэхгүй байх талаас нь зүг чигийг зөв төлөвлөх нь чухал юм.

  2. Барилгын дулаан алдах хэсгүүдээр битүүмжлэлээ сайжруулах

  3. Эрчим хүчний хэмнэлттэй чанартай цонх, шилэн багцыг стандартын дагуу операторчиноор суурилуулах

  4. Агаар сэлгэх тохируулгатай , дотор агаарын чанар

  5. Халаалтын систем нь өрөөний агаарын темпертурт тохирсон тохируулгатай байх. 

  6. Илүү дэлгэрэнгүйг: 77175757

 

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: