Тогтвортой хөгжилд нийцсэн барилга төлөвлөх нь хөгжлийн чиг хандлага болоод байна

  • 2023-02-03 14:20:15

         Барилгын салбарт хүлэмжийн ялгарлыг бууруулах шийдэл нь НОГООН БАРИЛГА юм. Ойрын жилүүдэд Тогтвортой хөгжилд нийцсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь барилгын салбарын хөгжлийн чиг хандлага болоод байна. Сүүлийн жилүүдэд шинэ суурьшлийн бүсүүд бий болж, амины орон сууц, хаус хотхон хорооллын бүтээн байгуулалтууд эрчимтэй хөгжиж хаяагаа тэлсээр байна. Дэлхий нийтээр эрчим хүчний хямрал нүүрлээд буй энэ цаг үед Монгол улс уламжлалт арга барилаараа нүүрсээ түлсээр, эсвэл төвийн эрчим хүчнээс хамааралтай байсаар байхуу.

Эрчим хүчний үнийн өсөлт жилээс жилд нэмэгдсээр байх болно. Иймд иргэд төсөл хэрэгжүүлэгчид төвийн эрчим хүчнээс хамааралгүй, хүлэжмийн хийг бууруулсан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй дулаан алдагдалгүй чанараар баталгаажсан, гэрчилгээжсэн амины орон сууц төлөвлөх нь санхүүгээ хэмнэж, эдийн засгийн үргүй зардалаас сэргийлж, байгаль экологид үзүүлэх хор нөлөөлөл багасч, хүлэмжийн хийг бууруулахад иргэн бүрийн оролцоо, хандлага чухал. Мөн төр засгийн бодитой дэмжлэг, банк санхүүгийн уян хатан ногоон зээлийн хөтөлбөрүүд ч чухал дэмжлэг болно.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийн зөрүүг ойртуулж, 2050 он гэхэд “ Тэглэх” зорилт тавин ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм. Монгол Улсын ялгаруулж буй хүлэмжийн хэмжээ дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 0,1 хувийг эзэлдэг. Улсынхаа хүн амын тоо, эдийн засгийн хэмжээтэйгээ харьцуулахад өндөр хэмжээнд тооцогддог. Манай орны хувьд нэгж эрчим хүч үйлдвэрлэхэд ялгаруулж буй нүүрстөрөгчийн хийн хэмжээ бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад хамгийн өндөр байна. ДНБ-д ногдох СО2-ийн ялгарал дэлхийн дунджаас 10 дахин их байна. Түүнчлэн 1 ам. долларын ДНБ-ийг үйлдвэрлэхэд дэлхийн дунджаас 7 дахин их эрчим хүч зарцуулж байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ АМИНЫ ОРОН СУУЦНЫ МЭРГЭШҮҮЛЭХ ГЭРЧИЛГЭЭТЭЙ СУРГАЛТ 

ШУТИС-БАС, Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв, Салбарын мэргэжлийн холбоод, барилгын салбарт ногоон технологийг нутагшуулагч байгууллагууд хамтарч эрчим хүчний хэмнэлттэй, хүлэмжийн хийг бууруулсан ногоон амины орон сууцыг хөгжүүлэх чиглэлээр барилгын салбарт ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх, бүртгэлжүүлэх, эрчим хүчний хэмнэлтэд амины орон сууцыг олон улсын түвшинд хүргэхээр цогц сургалт зохион байгуулж байна.  

Төгсөгчдөд: ШУТИС-ын гэрчилгээ, МАОСИХТөв болон мэргэжлийн холбоодын нэгдсэн батламжийг олгоно.
Утас: 77175757 90092844

 

 

 

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: