Ландшафт ногоон байгууламж нь газрын үнэ цэнийг нэмэгдүүлдэг

  • 2022-06-20 17:13:00

Монголын Амины орон сууцны инновац хөгжлийн төв нь барилгын салбарт тэргүүлэх зөвлөх инженерүүд, мэргэжлийн экспертүүдийн туршлага ур чадварыг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа билээ.
Амины орон сууцны инновац хөгжлийн төвийн гадна тохижилт, ландшафт хариуцсан зөвлөхөөр Япон улсын Ландшафтын Нийгэмлэгийн гишүүн, Японы үндэсний Ландшафтын холбооны шагналт, Чиба их сургуулийн доктор, архитектор, профессор ноён Огата Мотому хамтран ажиллахаар боллоо.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд Огато Мотомугийн зөвлөхөөр ажилладаг Япон улсад ландшафт архитекторын чиглэлээр мэргэжил эзэмшсэн, Монголын томоохон хаус хотхонуудын ландшафтын гүйцэтгэлийн чиглэлээр туршлага хуримтлуулсан Б. Энхчимэг захиралтай TLD-Total Landscape Design LLC-тэй хамтын ажиллагааны санамж байгуулж амины орон сууцны бүтээн байгуулалт, тэр дундаа иргэдийг эрүүл эко амьдрах чиглэлээр ногоон тохижилтын олон шинэлэг үйлчилгээ, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Архитектор, профессор Огата Мотому:

Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, ковидоос үүдэж иргэдийн хандлага хотоос холгүйхэн цэвэр агаарыг бараадаж , хувийн амины сууцанд тав тухтай орчин бүрдүүлж, амьдархыг илүүд үздэг болсон байна. Монголчууд агаарын бохирдлын асуудлыг илүү том зургаар нь авч үзээд байдаг нь нэг талаараа өрөөсгөл. Утааны бүсчлэлд байгаа иргэдрүүгээ чиглэсэн, иргэдээ дэмжсэн бодлого гаргах хэрэгтэй. Гэр хорооллыг хөгжлийн ямар түвшинд аваачих, хэрхэн шинэчилж сайжруулах чиглэлээр нэгдсэн төлөвлөлтөнд оруулку л бол ямар ч ахиц дэвшил гарахгүй.

Японд үйлдвэржилтийн бүсийг өөрчилж, хүн амьдрахад таатай болгож сайжруулдаг. Иргэдээ таатай ая тухтай, аз жаргалтай орчныг бүрдүүлэх тал дээр нэгдсэн төлөвлөлтүүд хийж бүсчлэлээ төрөлжүүлдэг. Монголчууд утаа гаргаад байгаа тухайн бүсчлэлд амьдарч байгаа иргэдийн зөвхөн утааны асуудлыг хөндөхөөсөө илтүүтэйгээр амьдарч буй орчныг нь хөгжүүлэхгүй л бол баян хоосны ялгаа, газрын үнэ цэнэ гэх мэт олон асуудлууд хэвээр л байх болно.

Дэлхийн ихэнхи томоохон улс орнууд өөрчлөлт шинэчлэлтийн жишгээр л хөгжиж байна. Япон улсын хувьд мөн ялгаагүй агаарын бохирдол өндөртэй улсад ордог. Агаарын бохирдол ихтэй бүсчлэлдээ зэрэглэл тогтоож, хүн амьдрахад боломжтой эсэхийг нь тогтоох хяналтын байгууллагууд ажилладаг. Агаарын бохирдлын зэрэг өндөр байгаа газрууддаа ногоон байгууламжийн төлөвлөлтийн стандартыг 60 хувьтай байхаар тооцоолж, ногоон байгууламжийн 4/1 нь 5метрээс дээш өндөртэй моднууд тарих стандарт баталсан байдаг.

Мөн Япон улсад ландшафт-гадна тохижилт, ногоон байгууламжийн жишиг стандарт тогтоодог. Ногоон байгууламжийн батлагдсан зураг төслийн стандартыг хатуу мөрдөж, бодит ажил болгон хэрэгжүүлдэг. Зургийн дагуу стандартаа хэрэгжүүлсэн төсөл хэрэгжүүлэгч компаниудаа байгаль орчны яам болон барилгын яамнаас нь шагнаж урамшуулдаг. Бусад аж ахуйн нэгжүүддээ ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль экологи, эрүүл мэндэд ээлтэй талаас нь үлгэрлэн бүтээн байгуулалт хийдэг аж ахуйн нэгжүүдээ төрөөс бодлогоор нь дэмждэг.
Монгол улс ч гэсэн гэр хорооллын бүсэд байгаа айлуудад ногоон байгууламж, ландшафт-гадна тохижилтын жишиг стандартыг тогтоож өгч, байгаль экологид хувь нэмэр оруулж буй иргэдээ дэмжсэн бодлогыг хөгжүүлвэл Монгол улс ногоон хот болоход ахиц гарна гэж бодож байна.

Иргэдийн зүгээс ч төр засаг хийхийг хүлээж суухаасаа илүүтэйгээр хөршийн холбоо, гудамж, хорооллоороо нэгдээд нэгдсэн зохион байгуулалтанд орж, амьдарч буй орчноо сайжруулах тал дээр анхаарах цаг болсон. Гэр хороолол, зуслангийн бүсэд ландшафт, ногоон байгууламжийн тохирсон жишиг стандартыг нь тогтоогоод өгвөл газрын үнэ цэнэ ч бүсчлэлээрээ тэнгэр газар шиг ялгаатай үнэтэй байхгүй.
Монгол улс нь газар нутгийн хувьд маш үзэсгэлэнтэй байгальтай.

Миний хувьд үзэсгэлэнтэй Улаанбаатрыг бий болгохыг хүсч, дэлхийн жишигт аваачхыг хүсч явдаг. Улаанбаатар хот яагаад үзэсгэлэнтэй, иргэдэд ээлтэй ногоон хот болж болохгүй гэж. Улаанбаатар хотын хөгжил 40-н жилийн өмнөх Япон улсын хөгжилтэй эн тэнцэхүйц байна гэж харж байна. 40-н жилийн өмнө Японд зөвхөн бүтээн байгуулалт, барилга л босч байвал гэсэн үзэл байсан бол өнөөдрийн Япон улс бүтээн байгуулалтынхаа 40-60 хувийг ландшафт ногоон байгууламжийн бүтээн байгуулалтандаа анхаардаг болсон.

Архитектор, профессор Огата Мотому: Монгол улс NCD GRoup-ын CASA DA VINCI хаусын хотхоны ландшафт- Арцатын аманд

Хүн, байгалийн зүй тогтлыг хангах төлөвлөлт бүхий гадна тохижилт, ландшафт хүний стрессийн төвшинг бууруулснаар эрүүл, чанартай амьдралын тулгуур болно.

Хүнд зориулсан, иргэддээ ээлтэй , эрүүл мэнд талаас нь төлөвлөлтөө хийж, энэхүү стандартыг нь хянаж шалгадаг байгууллагууд нь зураг төслийн дагуу гүйцэтгэл хийгдэж байгааг нь шат дараатайгаар нь хянадаг хяналтын тогтолцоо, байгаль орчны яам нь ногоон байгууламжийн стандартыг хэрэгжүүлсэн эсэх дээр маш хатуу хяналттайгаар барилгын ажлыг хүлээж авдаг.

Монгол улсад зөвхөн барилга л босч байвал гэдэг үзэл бодол давамгайлж байгаа нь харагддаг. Төслийн танилцуулга брошур дээр гоё гоё ногоон байгууламж, гадна тохижуулалт байдаг мөртлөө яг барилга хүлээж авах дээрээ тулахад зөвхөн барилгын чанар тал дээр л түлхүү анхаардаг. Гадна тохижилт, ногоон байгууламжийн стандарт төдийлөн мөрдөгддөггүй. Иймд гүйцэтгэгч байгууллагууд, иргэд хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Хүнд зориулсан бүтээн байгуулалт хийж байгаа бол ая тухтай, эрүүл эко байх талаас нь бодож төлөвлөх нь чухал юм.

TLD-Total Landscape Design LLC

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: